Жүүс хүүхдийн шүдний дайсан

36f0d526b4f50a72big

Төрөл бүрийн жимсний орцтой, өнгө бүрийн, олон янзын аминдэмтэй гэгддэг ундаа, жүүс хүүхдийн шүдний ганц дайсан болохыг дэлхийн эмч нар анхааруулж байна. Ялангуяа эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ шүд нь солигдоод шинэ шүд ургачихна гэж эндүүрэн тайвшрах нь элбэг байдаг.

Хүүхэд анх яаж шүдлэнэ тэр нь цаашдын шүдний эхлэл болно. Тиймээс сүүн шүднээс нь л анхаарч хамгаалах хэрэгтэй аж. Яагаад зургаа, долоон нас хүртэлх хүүхдийн шүд их өвчлөх болсонд хайрцаг, савтай ундаа жүүс нөлөөлж байна гэж эмч нар онцолж байна.

Жүүсэнд хүчлийн концентраци ихээр агуулагддаг бөгөөд энэ нь шүдний пааланг сүйтгэдэг аж. Тиймээс байнга жүүсээр хүүхдээ “угждаг” эцэг эхчүүд анхаарч ийм төрлийн ундаа уулгах бол дарсан жимс буюу компотны шүүс өгөхийг эмч нар зөвлөж байна.

Зөвхөн ундаа жүүс ч бус төрөл бүрийн амттан чихэр, ирис багагүй нөлөөлдөг аж. Хүүхдийнхээ шүдийг эрүүл байлгахыг хүсвэл өдөрт хоёр удаа хоолны дараа тогтмол шүдийг нь цэвэрлүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь оройд шүдийг нь цэвэрлүүлэлгүй унтуулж болохгүй гэнэ.

Учир нь хүн унтаж амрах үед болон хөдөлгөөнгүй үед амны хөндийн нянгууд идэвхжиж, үрждэг байна. Ам зайлагчийг зургаан наснаас хойш хэрэглүүлэх ёстойг мөн анхааруулжээ.

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих