Нийт төрөлтийн 4% нь дутуу төрж, охидын дунд бэлгийн хүчирхийллээс үүдэлтэй жирэмслэлт өндөр байгааг сануулжээ

хагалаа

Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосон. Зорилтот жилийн хүрээнд хийгдэх ажлуудыг танилцуулж өчигдөр сайд оролцсон бүх аймгийн эрүүл мэндийн газрын цахим хурал болсон.

Энэ хурлаар анхаарал татсан чухал асуудал нь “үндэсний түвшинд эх, хүүхдийн эндэгдэл буурч байгаа хэдий ч зарим бүс нутаг, аймгуудад эх, хүүхдийн эндэгдлийн түвшин өндөр байгаа, охидын төрөлт нэмэгдэж,  өсвөр насны охидын дунд насанд хүрсэн эмэгтэйчүүдтэй харьцуулахад бэлгийн хүчирхийллээс үүдэлтэй төрөлт илүү тохиолдож байна” гэсэн өгүүлбэр байв.

Үүнээс гадна  нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 46 хувь нь эрхтэн тогтолцооны ямар нэг суурь өвчтэй байгаа нь жирэмсний болон төрөхийн хүндрэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байгаа аж.

bogino_yubka-middleНийт төрөлтийн 4 хувь нь дутуу төрж байгаа нь бусад улс орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт. Охидын төрөлт 2012 онд 1000 амьд төрөлтөд 33 буюу сүүлийн 15 жилд хамгийн өндөр түвшинд хүрээд байгааг Эрүүл мэндийн сайд дурьдаад  иймээс өсвөр насны охид, хөвгүүдийн өвөрмөц хэрэгцээнд тулгуурласан эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэвтрүүлэх, үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна” гэжээ.

 

Азтай

эх сурвалж:www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих