Өмнөд Суданы мөргөлдөөнд 190 мянган дүрвэгсэд орон гэрээсээ дайжжээ

26009f645068c41bigНҮБ-ын дүрвэгсдийн газар 1-р сарын 1-ний өдөр Кенийн нийслэл Найробид мэдэгдэл хийж, Өмнөд Суданд өнгөрсөн жилийн 12-р сарын 15-ны өдөр зэвсэгт мөргөлдөөн гарснаас хойш 190 мянган хүн аргагүй эрхээр гэр орноосоо дайжлаа гэжээ.

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Өмнөд Суданы 180 мянган хүн гэр орноосоо дайжиж, 2013 оны 12-р сарын 30 гэхэд ойролцоогоор 10 мянган хүн Этиоф, Уганда, Кени, Судан зэрэг оронд дүрвэсэн байна. НҮБ-ын дүрвэгсдийн газар аюулгүйн арга хэмжээ авч, дүрвэгсэд болон хүмүүнлэгийн ажилтнуудын амь насны аюулгүй байдлыг баталгаажуулахыг уриаллаа.

НҮБ-ын дүрвэгсдийн газар болон НҮБ-аас Өмнөд Суданд суугаа тусгай төлөөлөгчид, НҮБ-ын хүмүүнлэгийн үйл хэрэг зохицуулах алба хамтаар Өмнөд Суданы нийслэл Жуба, Бол, Пибор, Малакал, Бентиу зэрэг газарт 75 мянган хүнд түр орогнох газар барьж өгсөн байна.

/Баатар орчуулав/ china radio


URL:

Сэтгэгдэл бичих