Согтууруулах ундаа зарах зөвшөөрөл олгох эсэхийг иргэд шийднэ

609d46d5a03815030f71c8c8aa72290b_LАрхидан согтуурахтай тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт ортол архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгохгүй байхаар НИТХ-ын Тэргүүлэгчид тогтоосон. Энэ тогтоолын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О. Нарантуяагаас тодрууллаа.

-Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг хэдэн цэг байдаг вэ?

-Улаанбаатар хотод 2012 онд 12 сарын байдлаар 4009 согтууруулах ундаа худалдан түүгээр үйлчилдэг цэг байсан. Бид эрх,үүргийнхээ дагуу шалгалт хийж, хууль зөрчсөн зарим газруудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Энэ онд нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгийн тоог 670-аар бууруулсан.

-Архидан согтуурахтай тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт ортол тусгай зөвшөөрлийг шинээр олгохгүй байх үндэслэл нь юу байна вэ?

-Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт   хангалтгүй. Аж ахуйн нэгжийн хууль эрхийн мэдлэг, нийгмийн хариуцлагын талаарх төлөвшил дутагдалтай байгаатай холбогдуулан энэ хуулийн заалтуудыг  нарийвчлан тогтоох үүднээс “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын зарим гишүүд боловсруулж байгаа. Иймд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас  “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хурлаас батлах  хүртэл” Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинээр олгохгүй байхаар шийдвэрлэсэн.

-Тусгай зөвшөөрлийг түр олгохгүй байх шийдвэрийг иргэд хэрхэн хүлээж авч байна вэ?

-НИТХ-аас  Мобикомын гар утас хэрэглэдэг 100 мянган иргэдийн дунд санал асуулга явуулахад 89% нь шинээр зөвшөөрөл  олгохыг түр хугацаагаар хориглох нь зүйтэй гэж санал өгсөн. Шинэ хууль батлагдвал архи согтууруулах ундаа зарах зөвшөөрлийг иргэд өөрсдөө хороондоо хэлэлцэж шийднэ. Тэгээд дүүргийн иргэдийн хурлын саналаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гаргаж шийдэх журамтай. Инэгснээр иргэдийн оролцоо болон хяналт сайжирна гэж бид үзэж байгаа.

montsame


URL:

Сэтгэгдэл бичих