Танхай эмээ олныг “хулхидав”
Твиттерт танхай эмээ нэрээр алдаршсан жиргээч Эх орон телевизээр шинэ жилийн орой 21 цагаас ярилцлага өгнө гэсэн шуум тарааж, түүний хэн болохыг харах гэсэн өчигдөр орой хүмүүс нэлээд хүлээсэн ч хулхидуулснаа удалгүй ойлгосон гэнэ.Танхай эмээгийн ярилцлагын оронд шинэ жилийн дууны клип, бүр реклам сурталчилгаа явсан нь олон хүний дургүйг хүргжээ.
Эх орныхоон өөр юм сэд, энэ гарч байгаа шар үстэй хүүхэн танхай эмээ юу гэж ирээд л бухимдсан, егөөдсөн жиргээ твиттэр хуудсын дүүргэсэн гэнэ. Бүр зарим нь нүүрээ, нэрээ нуусан хөгийн амьтан ил гарч чадахгүй л дээ гэж ирээд танхай эмээ гэгчтэй хэрүүл өдөж, оны анхны хэрүүлийг хийгээд амжсан гэнэ.
URL: