Томоохон төслийн сонгон шалгаруулалтын бүрэлдэхүүнд мэргэжлийн хүн оролцоно

DSC_0479Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Дүүргүүдийн Засаг дарга нарт чиглэл өгөх тухай” А/1144 тоот захирамж гаргалаа.
Захирамжаар худалдан авах ажиллагааг мэргэжил, арга зүйгээр хангах зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх 500 сая төгрөгөөс  дээш үнийн дүнтэй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын холбогдох мэргэжилтэнг оролцуулан зохион байгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт чиглэл өглөө.
Харин захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих