Хятадын харьяатууд Шинзо Абег хатуу зэмлэв

shinzo04004Австрали дахь Хятадын харьяат, хятад оюутнууд Японы Ерөнхий сайд Шинзо Абе Ясүкүни сүмд мөргөл үйлдсэн хэргийг хатуу зэмлэн буруушаахын зэрэгцээ Хятадын Засгийн газрын төв чанга байр суурийг дэмжиж байна гэлээ. Дэлхийн ард түмнийг дарлан доромжлохгүй байж, хоёрдугаар дайны дараах олон улсын дэг журмыг сахиж, дэлхийн энх тайвныг хамгаалахын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж тэд мөн илэрхийллээ.

Австралийн Хятадуудын нийгэмлэгийн дарга Ү Чанмао хэлэхдээ, Шинзо Абе дэлхийн ард түмний эсэргүүцлийг үл хайхран өөрийн зоригоор Ясүкүни сүмд мөргөл үйлдэж, Японы милитаризмыг сэргээх оролдлоготой байгаад Австрали дахь Хятадын харьяатууд ихээр хилэгнэн хатуу зэмлэн буруушааж байна гэжээ.

Сиднейн Их Сургуулийн Хятадын оюутны холбооны дарга Жан Юйфэн хэлэхдээ, бид харь гүрэнд суралцаж байгаа хэдий ч эх оронтойгоо сэтгэл зүрхээрээ холбоотой байна. Тус хэргийн талаарх мэдээллийг авсны дараа ихэд хилэгнэж хатуу эсэргүүцэл илэрхийлж байна гэжээ.

\Навч орчуулав\


URL:

Сэтгэгдэл бичих