ЖАРГАЛАНГИЙН ХҮРЭЭЛЭН

1488092_1422042468032510_728538815_nЦэцэгсүүд тайван ургана.
Ээж минь, эгч минь, охин минь цэцэгс лугаа…
Цэцэгсүүд найган ганхана.
Ээж минь, эгч минь, охин минь цэцэгс лугаа найган ганхаасай
Цэцэгсийн титэм гэрэлтэнэ.
Ээж минь, эгч минь, охин минь цэцэгс лугаа титэмлэн гэрэлтээсэй
Цэцэгс гоо үзэсгэлэнгийн төлөө амьдрана.
Ээж минь, эгч минь, охин минь цэцэгс лугаа гоо үзэсгэлэнгийнхээ төлөө амьдраасай.
Цэцэгсийн жаргал ээжид, эгчид, охинд минь ирээсэй.
Цэцэгсийн гоо ганхалтаар бүжин цэнгээсэй.
Аав, ах, хүү бүгдэд аз ирээсэй.

b.batregzedmaa


URL:

Сэтгэгдэл бичих