С.Ганбаатар гишүүн 2013 онд “босоо имиж” бүрдүүлжээ
УИХ-ын 76 гишүүн энэ оны хамгийн хамгийнаа шалгаруулсан байна. Энэ оны босоо имиж бүрдүүлсэн гишүүнээр С.Ганбаатарыг тодруулжээ. Түүний хувьд чуулган болон Засгийн газрын хуралдаанд асуулт асууж, үг хэлэхдээ байнга босч зогсдог байсан нь дээрх алдрыг авчирсан байна.
Мөн гишүүн Д.Батцогтын хувьд 2013 оны “ажилчин зөгий” гэх алдрыг танхимын нөхдөөсөө хүртжээ. Учир нь, тэрбээр энэ онд найман хуулийн төслийг сайжруулах хуулийн төсөлд гар бие оролцон тун чиг сайн ажиллажээ.
Харин УИХ-ын гишүүдийн хувьд энэ онд ажил таслалт ихтэй байсан. Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд оны хичээл тасалдаггүй гишүүнээр тодорчээ.
Түүний хувьд хуралдааныг зохион байгуулах, даргалах үүрэгтэй учраас ажлаа таслах боломж хомс байсан нь түүнийг хичээл тасалдаггүй гишүүнээр тодруулах боломжийг олгосон гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: