Монголын хулгайч эрх баригчид Монголын газар шороог гадаадынханд колончлуулах, худалдах гэрээ хийсээр байна
(Зураг дээр Дорнод аймгийн засаг даргын орлог Дамдинбазар гэрээнд гарын үсэг зурав)
Газрыг гадаадынханд колончлуулан худалдаж буй баримтууд:Монголын эрх баригчид тариалангийн нутгаа гадаадын улсуудад түрээслэх, худалдах талаар хэлэлцэн тохиролцоо хийж эхэлжээ.
Нэг.
2008 оны 10 сарын 24. Уолл Стрийт Жорнэл сонинд “Солонгосын хөрөнгө оруулагчид Монголын зүүн бүсэд 270 000 га газарт фермерийн төсөл хэрэгжүүлж, Солонгос руу хүнс экспортлохыг хүсэж байна” гэж бичжээ.
Эх сурвалж: http://www.grain.org/front/
Түлхүүр үг: land leasing Mongolia, landgrab
Хоёр.
2010 оны 4 сард Ерөнхийлөгч Элбэгдорж Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Түүнийг Хүнс, Хөдөө аж ахуйн Яамны сайд дагалдаж явсан. Энэ талаар Энэтхэгийн сэтгүүлч Рахул Госвами бичихдээ “Монголын Ерөнхийлөгч Монголд хөдөө аж ахуйн салбар маш ач холбогдолтой тухай ярив. Харин Хөдөө Аж Ахуйн Яамны сайд нь Энэтхэгийн хөдөө аж ахуйн компаниуд бизнесийн зорилгоор Монголд газар түрээслээсэй гэж хүсэж байна” гэв. /The Mongolian agriculture minister proposed that Mongolia would like to lease agricultural land to Indian agriculturalists and companies for commercial farming./
Эх сурвалж: Food crisis and the global land grab. Rahul Goswami http://farmlandgrab.org/
Түлхүүр үг: land leasing Mongolia India
Гурав.
Саудын Арабын сонин ба сайтад 2009 оны 4 сарын 23-нд бичихдээ “2008 онд Өмнөд Солонгост хүнсний хямрал болсон. Өмнөд солонос нь Судан, Монгол, Индонез, Аргентинд нийт 1 сая га газартай болсон” гэжээ.
Эх сурвалж: Saudi Gazette, April 23, 2009
Түлхүүр үг: land leasing Mongolia Saudi Gazette
Дөрөв.
Өмнөд Солонгос Монголд 270 мянган га, Индонезид 25 мянган га газартай болсон. /Guardian Environment network/
Эх сурвалж: http://www.theecologist.org/
Түлхүүр үг: land leasing Mongolia Korea
Тав.
2010 оны 3 сард Монгол-Лаосын хэлэлцээр байгуулагдаж Монгол улс Лаосд 10 мянган га газар түрээслэх болсон ба тэнд цагаан будаа тарих болсон тухай мэдээ сайтад гарчээ. Төр засгийн ба хувийн хэвшлийн хооронд иймэрхүү газар түрээслэх тухай хэлэлцээр хийж байгаа ч тус нутгийн тариаланчид зэрэг нийт оролцогчдын эрх ашгийг хэрхэн зохицуулах нь тодорхойгүй байна гэж Зүүн Өмнөд Азийн хүнсний аюулгүй байдлын асуудлаарх сайтад бичжээ.
Эх сурвалж: land grabbery the global search for food security in South East Asia – http://www.landgrabbery.com/
Түлхүүр үг: Land Leasing Mongolia Laos
Зургаа.
АНУ-ын Оакландын Институтээс газрын наймаа, түрээсний асуудлаар судалгаа явуулж “The Great land Grab” тайлан бичиж сайтад тавьжээ.
Тайланд хийсэн гол дүгнэлтүүд:
Сүүлийн жилүүдэд дэлхий даяар тариалангийн газрыг арилжаалах, түрээслэх үзэгдэл нэмэгдэж байна.
Энэ үзэгдэлд НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох – Хүнс Хөдөө аж ахуйн байгууллага ч сэтгэл зовниж байна. Учир нь тариалангийн газарт хувийн хөрөнгө оруулалт хийж байгаа нь нэгд хөрсний эвдрэл экосистемийг алдагдуулах аюултай нэг төрлийн ургамал тариалах. Хоёрт, экспорт руу чиглэсэн газар тариалан хөгжих хандлагатай болж байгаа ажээ. Тиймээс тус байгууллагын Ерөнхий захирал Жак Дьюф “газрын наймаа, түрээс нь түрээслүүлэгч улсад улс төрийн тогтворгүй байдлыг бий болгох аюултай” гэжээ.
Уг асуудлаарх хамгийн дэлгэрэнгүй бөгөөд шинжлэх ухааны үндэстэй тайлан гэж үзэж болохоор байна.
Эх сурвалж: Great Land Grab http://oaklandinstitute.org/
Түлхүүр үг: Land Leasing Mongolia FAO
Долоо
2009 оны 5 сарын 6-нд Вашингтон хотод В.Вилсоны Төвөөс Дэлхийн олон орны хөдөө аж ахуйн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудыг цуглуулж “Фермерийн газрын төлөөх уралдаан” нэртэй /The Race for the Farmland/ хэлэлцүүлгийг зохион байгуулж дэлхийн олон оронд тариалангийн газар худалдах, түрээслэх шинэ үзэгдэл гарч байгаад дүн шинжилгээ хийж эерэг ба сөрөг талуудыг нь хэлэлцэв. Энэхүү шинэ бизнесийг дэмжигчид эерэг талыг нь дэмжиж байсан бол шүүмжлэгчид газар нутгийн бүрэн байдалд аюул занал учруулахаас гадна тариаланчдад үр ашгаа өгөхгүй, газар нутгаа орхин явж газаргүй болох аюултай гэж ярьжээ. Мадагаскарын тариачид жишээлбэл Өмнөд Солонгос Даево фирм тус улсад 99 жилээр газар түрээслэх гэж байсныг эсэргүүцэн болиулжээ. НҮБ-ын төрөлжсөн байгууллага – Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгч жишээлбэл үг хэлэхдээ “Газрын наймаа нь орон нутгийнханд үр ашигтай байж чадахгүй бол шинэ колончлолын нэг хэлбэр болох юм” гэж хэлжээ. Зарим улсад – Аргентин, Монгол, Австралид гадаадын газрын наймаачдад газар худалдаж авахыг хялбарчилсан өөрчлөлтийг хуулиндаа оруулж байгаа тухай бас дурджээ.
Эх сурвалж:
Түлхүүр үг: Wilson center land grabbing
Найм
2011 оны 3 сарын 11 “Солонгос хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр Монголд 30000 га газар худалдаж авч байна” гарчигтай нийтлэл сайтад гарчээ. Солонгос цаашид 816 мянган акр газар авч “Кори тариалангийн талбай” байгуулж хоёр Солонгос нэгдсэн тохиолдолд 80 гаруй сая Солонгосчуудын хүнсний аюулгүй байдлыг хангах “хүнсний баазтай” болно гэж бичжээ. Дорнод аймгийн засаг даргын орлогч Дамдинбазар ба уг ажлыг Солонгосын талаас хариуцсан Ким Хак Су нарын зураг гарчээ.
Уг нийтлэлд Монгол улс ямар эрх үүрэгтэй байх тухай дурдаагүй бөгөөд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч улс орныхоо хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд “засгийн газар ба хувийн хэвшлийнхэний үндэстэн дамнасан байгууллагууд чухал” гэж онцолсныг иш татжээ.
Эх сурвалж: http://www.koreaittimes.com/
Түлхүүр үг: IFC new colonial land grab
Ес
Папау Шинэ Гвинейн “Одоо тэмц” /Act Now/ блогт Олон улсын Санхүүгийн корпораци нь /IFC/ газрын дээрмийн шинэ колончлолын нэг хэсэг /IFC part of the new colonial land grab/ гэсэн нийтлэл гарчээ.Нийтлэлд хөгжиж байгаа орнууд өөрсдийнхөө хүснний аюулгүй байдлыг хангаж чадаагүй мөртлөө баян улс орнуудад газраа худалдаж түрээслэж буйг шүүмжилжээ.
Эх сурвалж: http://actnowpng.org/
Түлхүүр үг: IFC new colonial land grab
Арав
Этиопийн блогт: African land, up for grabs гарчигтай Африкийн газрыг худалдаж байгааг шүүмжилсэн нийтлэл гарчээ. Газар худалдсан, түрээсэлсэн гэрээ хэлцлүүд маш нууц, хөрөнгө оруулагчийн нэрийг нууцалсан байдалтай байгааг онцолжээ. Үүнд дэлхийн банк оролцож санхүүгийн байгууллагаараа дамжуулж хөрөнгө оруулалт хийж байгааг дурьдаад Монголд жишээлвэл 13.5 сая ам долларыг Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн төсөлд зориулсан гэжээ.
Эх сурвалж: http://anyuakmedia.com/Ethionnews
Түлхүүр үг: African land grab
Арван нэг
Өмнөд Солонгос Монгол улсад тусламжийн байгууллага – КОЙКА-гийн санхүүжилтээр “ Халх гол” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Уг төслийн хүрээнд 170 мянган акр газарт ногоо тарих юм. Бас 18 хөгжлийн чиглэлүүдийг тодорхойлсон байна – хүрээлэн буй орчны, дэд бүтцийн, хөдөө аж ахуйн ба хөдөө аж ахуйд суурилсан аж үйлдвэрийн гэх мэт. Уг хөтөлбөрийн хүрээнд “Мал аж ахуйн загвар фермерийн” төсөл хэрэгжих юм.
Эх орноосоо урвасан хуулийн үндэслэл:
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ
4 дүгээр зүйл.
1. Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр
Улаанбаатар хот
ГАЗРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
4 дүгээр зүйл. Төрөөс газрын талаар баримтлах зарчим
4.1. Төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтална:
4.1.1. Монгол Улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байх;
URL: