Анхаар: баярын ширээнд тань химийн бодистой тахиан мах байж болзошгүй!!!

index

Сүүлийн үед бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөөд байгаа. Тэр дундаа байнгын хэрэглээ болох махны үнэ тэнгэрт хадаж иргэд тахианы махыг ихээр хэрэглэх болсон. Тахианы мах нь үнийн хувьд хямд учир иргэдэд авч хэрэглэхэд болоод эдийн засагт хэмнэлттэй байгаа юм.

Гэвч тэрхүү тахианы мах нь чанарын шаардлага хангаагүй бөгөөд хаанаас орж ирсэн болох нь тодорхойгүй байгаа юм. Мэдээж гарал үүсэл нь тодорхойгүй махан бүтээгдэхүүн, чанарын шаардлага хангаагүй бол хэрэглэх ч хэрэггүй. Сүүлийн үед тахианы мах нь тахианых гэмээргүй том хэмжээтэй болсон байна. Энэ нь нэг сэжиг төрүүлээд буй хэрэг. Манай улс ихэнх бараа бүтээгдэхүүнээ Хятадаас оруулдаг бөгөөд тахианы мах хүртэл урд хөршөөс орж ирж байгаа юм.

 

     Урд хөршөөс орж ирж буй бараа бүтээгдэхүүнүүд химийн хорт бодистой байдгыг бүгд мэддэг ч хэрэглэсээр байгаа нь манай улсын хүнсний аюулгүй байдал алдагдаж буй шинж. Хятадад өндөгнөөсөө гарсан дэгдээхэйг хурдан өсгөж том болгохын тулд генийн өөрчлөлттэй химийн хүчтэй бордоогоор долоохон хоног тэжээхэд бие гүйцсэн тахианаас ч том биетэй болдог байна. Ингэж тэжээсэн дэгдээхэй биеэ даан хөдлөж чадахгүй бөмбөг шиг бөөрөнхий л амьтан харагддаг гэнэ.

     Ийм махыг хүнсэндээ хэрэглэснээр ходоод гэдэс үрэвсэхээс авахуулаад хорт хавдар тусах магадлалыг өндөрсгөдөг аюултай юм байна. Монгол улсын хүнсний аюулгүй байдалд генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнүүд ноцтой заналхийлж, иргэдийн эрүүл мэндийг хохироож болзошгүй тул хяналт шалгалтын байгууллагууд онцгой анхаарах цаг нь болсон. Эрүүл чанарын шаардлага хангасан, ямар нэгэн хүчтэй химийн бодисгүй хүнс хэрэглэх нь иргэдийн эрүүл мэнд болоод хүнсний аюулгүй байдлыг хангаж чадах явдал юм.

 Эх сурвалж Undesten.mn


URL:

Сэтгэгдэл бичих