УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ шөнийн 03 цаг хүртэл “шоудаж сурсан”
Гудамжнаас УИХ-д сууж, гэр хороололаас саарал ордонруу явдаг ганцхан гишүүн З.Баянсэлэнгэ хэдхэн хоногийн өмнө болсон ангийнхаа шинэ жил дээр бут авсан бололтой.
2012 оны “Албан тушаалын хамгийн одтой” хүнээр шалгараад байсан эрхэм хатагатай маань энэ жил “ардын дууч” гэдгээ харуулаад авчээ.
Тэрээр уригдсан дуучдаас дутахааргүй чадварлаг хоолой гаргаж урлагийн номертоо тэнцсэн бөгөөд ширээ манаж суугаа бусад эмэгтэй гишүүдийнхээ дэргэд ёстой л сайн дурын уран сайханч болохоо харуулж атаархлын харц унагааж зогссон гэнэ.
76 дотроосоо л гарахгүй сайхан хоолойтой гэдгээ мэдэрсэн гишүүн маань эл байдалдаа бардамнан өөртөө итгэлтэйгээр шөнийн 03 цаг хүртэл бусдыгаа уриалж ханатлаа “караоке”-дож шоудаж сурсан гэдгээ мэдрүүлсэн бололтой.
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL: