Мэс засалч эмч өөрийн овог нэрийг өвчтөнийхөө элгэн дээр сийлдэг байжээ
Их Британий хамгийн алдартай мэс засалчдын нэг Саймон Бремхолл эмчийн ёс зүйг зөрчсөн хэргээр мөрдөн байцаагдаж байна. Тэрбээр өвчтөнд шилжүүлэн суулгасан элгэн дээрээ өөрийн овог нэрийн “S”, “B” гэсэн үсгийг бичиж үлдээдэг байсан ажээ.
Энэ итгэмээргүй, хачин хэрэг Бирмингем хотын “Queen Elizabeth Hospital”-д гарсан байна. Тус эмнэлгийн өөр эмч нар давтан мэс засал хийх үеэр үүнийг олж, илрүүлэн зохих газарт мэдээлжээ.
Саймон Бремхолл эмч ингэж овог, нэрийн эхний үсгээ үлдээхдээ аргон хий ашигладаг байжээ. Уг нь цусны судсуудыг хурдан эдгээхэд түүнийг ашигладаг юм байна. Аз болоход энэ хий аюулгүй гэнэ.
Доктор Бремхолл элэг шилжүүлэн суулгалтаар дагнасан эмч бөгөөд олон зуун мэс засал хийсэн туршлагатай нэгэн.
Эмнэлгийн удирдлага энэ талаар ямар нэг тайлбар хийхээс татгалзаж байна. Одоогоор Саймон Бремхоллийг ажлаас түр хөндийрүүлж, амралтыг нь өгчээ.
Харин зарим мэс засалч “Энд онц гойд юм алга, хүнд хэцүү мэс заслын үеэр хэдийгээр хүний амь насны асуудал яригдаж байгаа ч мэс засалчид ажлын ачаалал, стрессээ тайлах гэж онигоо ярьж л байдаг ш тээ” гэж өмөөрч байна.
www.mnews.mn
URL: