Кивигийн Ука ээж болвол…

watermark.php

Галзуу гал халуун, хамтлаг дотроосоо хамгийн ширүүн дориун нь гэж харагддаг Киви хамтлагийн дуучин Ука ээж болвол нэг ингэж харагдахнээ.  Ангирмаа багшийн хяналтан дор уран бүтээлээ туурвихаас өөр замгүй “Киви”-гийн гурван үрэл хэдий боловсорч гүйцсэн ч одоог хэр нь гурван бүсгүйн  хэн хэн  нь үрийн зулай үнэрлээгүй яваа.

Харин хамтлагийн ахлагч Ука нас явж хүүхэд нь хэнздэх дөхөж байгаад хаяахандаа санааширдаг ч төрсөн дүү Т.Уранзаяагийнхаа хүүг өөрийн юм шиг л  асардаг гэнэ.

Түүний дүү Т.Уранзаяа  “Миний хүүтэй үргэлж ярьж эрхлүүлж, үнсэж тэвэрч зургийг нь дарж, саатуулж, өмөөрч, хайрлаж, хүргэж өгч авч, салхилуулж, баярлуулж, баясгаж, усанд оруулж, наранд хэвтүүлж, инээлгэж, сүүг нь өгч, памперсийг нь сольж, бэлэг авч өгч, “Битгий уйл л даа” гэж хэлж, бас намайг өдий зэрэгт хүргэж өгсөн эгчдээ маш их баярлалаа. Та бол хамгийн сайн нагац эгч. Өөртөө байгаа бүхий л зүйлээрээ бусдыг баярлуулж, бусдад тусалж зөвлөдөг, бүх зүйлд сэтгэлээсээ хандаж, дотроос нь гэрэл цацардаг тэр сайхан эмэгтэйг Ука гэдэг. Эгчийг минь Ука гэж дуудаарай, хайртай шүү” хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Азтай

эх сурвалж: www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих