Нүдний харааны талаарх орчин үеийн ойлголт
Сүүлийн жилүүдэд хүнийг стресст оруулж буй олон хүчин зүйлүүд бий болоод байгаа: хэт их ажиллах, ажлаасаа халагдахаас айх, нийгмийн хамгаалал байхгүй, унаанд шахцалдан явах гээд тоочоод байвал барагдахгүй. Мэдээллийн олон шинэ технологи оюуны хэт их ачааллалтай ажиллахыг шаардаж байгаа өнөө үед үүнийг биеийн хүчний ажлаас хөнгөн гэж үздэг нь харамсалтай. Нүд хамгийн их стресст ордог ба байгалиар зохицуулагдаагүй орчинд зайлшгүй ажиллах шаардлагатай болдог. Нүдний хараа муудахад ажил хийж, сургуульд сурч чадахгүй болно.
Нягтлан бодох, менежер, оюутнууд, сургуулийн сурагчид, дизайнерууд, засаг захиргааны ажилтнууд болон өдөрт хоёроос дээш цаг компьютер дээр ажилладаг хүмүүс нүдний талаар ихэвчлэн гомдоллодог. Та нүдээ амраахгүйгээр компьютерийн дэргэд хэтэрхий олон цагийг өнгөрүүлж байна. Нүднийхээ харааг хамгаалахын тулд А,Е витаминаар баялаг хүнсний зүйл их хэмжээгээр хэрэглэх шаардлагатай. Лууван, ногоон вандуй, улаан лооль, аарц, элэг, амтат гуанд А витамин, хүнсний ногоо, шош,зелень зэрэгт Е витамин, үхрийн нүд, дарсан байцаа, жүрж, нимбэг, мандаринд С витамин агуулагдсан байдаг.
URL: