Х.Тэмүүжин сайд салбарынхаа онцлох хүнээр тодорчээ
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин 2013 оны засаглал-хууль зүйн салбарын онцлох хүнээр тодорлоо.
АНУ-ын Азийн сан Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 20 жилийн ойн хүрээнд улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нийгмийн 20 зүтгэлтэнг тодруулж, шалгаруулсаны нэг нь Хууль зүйн сайд байв.
Шагналыг Азийн сангийн Улаанбаатар дахь суурин төлөөлөгч хатагтай Мелони Линдберг өнөөдөр гардууллаа. Тэрбээр шагнал гардуулах үеэр хууль ёсыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж энэ шагналыг олгож байгааг дурдаад, цаашид Азийн сан засаглал-хуулийн чиглэлээр дэмжиж ажиллана гэдгийг онцлов гэж Хууль зүйн яамнаас мэдээллээ.
URL: