Хүүхэдтэй болсон ч амьдралаа сонирхолтой байлгах хэдэн арга

aav_eej_bid-Ядаж долоо хоногт нэг удаа хүүхдээ харуулах хүн олох хэрэгтэй. Хүүхдээ гэртээ орхиод, ганцхан оройг хоёулахнаа өнгөрөөх нь гэмшил биш, харин таны гэр бүлийн амьдралыг улам найдвартай байлгах арга юм.
-Хүүхэд асрах хүнд төлөх мөнгө гаргах хэцүү байгаа бол төрөл садан, сайн найз, найдвартай хөршөө ч гуйж болно шүү дээ.
-Ганц оройг сайхан өнгөрөөх нь таны стрессийг бууруулахад тус болж, шинэ эрч хүч нэмэх болно.
-Ядарсны улмаас танд романтик сэтгэл төрөхгүй байгаа бол хайр дурлал зэрэг сайхан бүхний тухай ном, сэтгүүл уншиж, кино үзэж, өөрийнхөө мэдрэмжийг төрүүлэх хэрэгтэй.
-Мөн бие биеийнхээ биед байнга хүрч байх нь чухал. Ханийнхаа гарыг дэрлэн унтаж, тайвшруулах иллэг ч хийж өгч болно.
-Чөлөөт цагийг заавал өөрсөддөө гарга. Гэрийн ажлыг адил тэнцүү хуваан авснаар Та хоёр хамтдаа байх цаг хугацаагаа нэмэгдүүлэх болно.

Хүүхэдтэй болсон ч амьдралаа сонирхолтой байлгаж болно
Залуу хос хүүхэдтэй болсныхоо дараа нэг хэсэг түүнийхээ уйлах дуунаас залхах тал бий. Амгалан тайван байдлыг байнга алдагдуулахгүй ч, унтах нойронд чинь саад болохгүй ч хоорондоо чөлөөтэй байх, эрхлэн тоглох, романтик маягаар зооглох, яарч сандралгүй бэлгийн харьцаанд орох зэрэгт саад болох гээд байдаг. Гэхдээ хүүхэдтэй болно гэдэг зовлон биш, харин ч аз жаргал, баяр хөөр, амьдралын утга учрыг авчирдаг гэдэгтэй хэн ч санал нийлнэ.

Хүүхэдтэй болсноор хайр дурлал унтарч болзошгүй хэдэн шалтгаан
-Хүүхэдтэй болоод, тогтсон амьдралынхаа хэв маягийг өөрчилнө гэдэг амаргүй нь ойлгомжтой. Энэ үед хоёр биенээ улам өхөөрдөж байх хэрэгтэй бөгөөд харин “аав, ээж” хэмээн бие биеэ дуудах нь хүүхэдтэй хосын сексийн мэдрэмжийг бууруулдаг талтай гэнэ.
-Хосууд хүүхэдтэй болсныхоо дараа өөрийн эрхгүй бие биеэ үл тоомсорлодог болдог байна. Тиймээс хэн нэгнийгээ ажлаас ирэх үед инээмсэглэн угтахаа мартаж болохгүй. Хоорондоо мэндлэх нь хоёр биедээ хэн хэн нь чухал гэдгээ мэдрүүлж буй хэрэг.
-Хүүхэдтэй болсноор олон үүрэг нэмэгдэж, амраг байхаасаа илүү хамтран зүтгэгчид болж хувирдаг байна. Ингэснээр амьдралын тогтсон хэв маяг, хуваарьт захирагдах хэрэгтэй болдог. Мөн хосууд хэвшмэл бэлгийн харьцаанд ордог гэнэ.
-Хосууд долоо хоногт нэг орой, гурван сар тутамд амралтын хоёр хоногийг хоёулахнаа өнгөрөөж байх нь зүйтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Үүнээс гадна бэлгийн амьдралдаа байнга цаг гаргаж байх нь чухал юм.


URL:

Сэтгэгдэл бичих