Уйлах учир шалтгаантай гэж…

indexуууцуццуБид хэр их уйлдэг вэ

Статистикаас харахад хүн бүр амьдралынхаа туршид 70 литр нулимс унагадаг ажээ. Энэ хэмжээний давстай усаар бүтэн банныг дүүргэж болно. Хэрэв цөөн тооны азтанууд нь оргилуун дарсанд орох боломжтой бол нулимсан далайг хүн бүр гаталдаг учиртай. Томчууд ихэвчлэн орой үдшийн цагаар, ажлынхаа дараа өдөр нь өөрийнхөө бодлыг хамгаалж чадаагүйдээ цухалдаж уйлдаг. Урсгах нулимсны тоо хэмжээ харилцан адилгүй. Нэг хэсэг нь өөрийн аахар шаахар зовлонг “шиврээ бороогоор” усалдаг бол, нөгөө хэсэг нь өөр зовлон шаналалыг бөөн “аадар бороогоор” тайлдаг. Бүсгүйчүүд хүүхнүүд нэг уйлахаараа ойролцоогоор тавин дусал нулимс асгаруулдаг. Энэ гэнэтийн бороо нь ойролцоогоор нэгээс таван минутын турш үргэлжилдэг байна.

Дэлхийн өөр өөр уртраг өргөрийн хүмүүс мөн харилцан адилгүй уйлдаг ажээ. Европ бүсгүйчүүдийн нүд үргэлж нойтон байдаг гэнэ. Тэд дунджаар сард гурван удаа мэгшээд авдаг байна. Европ эрчүүд сэтгэлийн хөдлөл арай багатай. Тэд уйланхай хүүхнүүдийгээ бодвол хоёр дахин бага нулимс унагадаг. Тэгсэн ч гэсэн хятадуудын хувьд европчууд тэр чигээрээ уйланхай са-нагдана. Хятадын аль ч хороололд эмэгтэйчүүд нь сард нэг л удаа нулимс дуслуулдаг. Харин эрчүүд нь жилд ердөө дөрвөн удаа гээч.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих