Анхны эмэгтэй аварга төрөх агшин
Улиран одож буй 2013 оны шилдэг тамирчин, дасгалжуулагч, шилдэг багийг тодруулах “Бөртэ Чоно 2013” наадам хэдхэн цагийн дараа болох гэж байна.
МҮОХ-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бөртэ Чоно” эздийг спортын сэтгүүлчдийн холбооноос тодруулдаг. Энэ жил 27 тамирчин, 10 дасгалжуулагч, дөрвөн багийг шилдэгт нэр дэвшүүлэхээр болсон бөгөөд жудо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэгийг “Бөртэ Чоно” гардах шилдэг тамирчин болох нь тодорхой гэлцэж байна.
Юутай ч монголоос төрсөн анхны дэлхийн аварга жүдоч эмэгтэй М.Уранцэцэг маань урамтай сайхан барилдаж улс орныхоо нэрийг гаргасанд баяр хүргэж амар алдаагүй аваргын барилдааных нь “алтан агшин”-аас хүргэж байна.
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL: