“Монос констракшн”-ы захирал П.Баясгалан азаар амьд гарчээ

838e1fa5bbd4afcdbig“Монос констракшн”-ы захирал П.Баясгалан уржигдар 14.00 цагийн үед Өвөрхангай аймгаас 60 км-ийн зайд автомашины осолд оржээ. Энэ талаар өчигдөр сайтуудад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн нөхөр өөрөө бие нь гайгүй ч хамт явсан хүмүүсийнх нь биеийн байдал тун муу, Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байна гэсэн мэдээлэл гарсан билээ. Үүнийг тодруулахаар бид П.Баясгалан захиралтай утсаар холбогдож асуухад, “Автомашины осолд орсон нь үнэн. Би жолооч болон найзынхаа хамт явж байсан юм.Гол нь өөдөөс машин гарч ирүүт манай жолооч сандарсандаа хажуу тийш дарж, 20 гаруй метр замын хажуу руу үсэрч хамраараа жалга руу мөргөж орсон. Хамт явсан хүмүүс маань бага зэрэг хөнгөн гэмтэл авсан ч ямар нэгэн хүндрэл гарч, эмнэлэгт хэвтэж байгаа юм байхгүй” гэв. Тэд Ланд 200 машинтай явж байсан бөгөөд аюулгүйн бүсээ зүүсний ачаар айхтар бэртэж, гэмтэлгүй амьд мэнд үлджээ. Ийнхүү жил нь ороод гарч буй П.Баясгалангийн хувьд Могой жил сүүлээ шарвасан нь энэ ажээ.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих