Лондоны олимпийн бамбарын аяллын тов гарлаа

Ирэх оны Лондоны зуны олимпийн бамбарын аялал яг жилийн дараа буюу ирэх оны тавдугаар сарын 19-ний бямба гаригийн өглөө эхлэхээр болжээ.

Корноуллын баруун хэсэгт орших Лэндс энд гэх жижиг гацаанаас эхлэх аялал уламжлал ёсоор олимпийн өлгий нутаг Грекээс эхэлж хоёр өдрийн дараа Британид эргэн ирэх юм.

Энэ удаа олимпийн гал дэлхийг тойрон аялахгүй, зөвхөн Британийн нутгаар аялахаар болжээ. Лондоны олимпийг зохион байгуулах хорооноос мэдээлснээр бамбар 74 хот суурингаар дамжин өнгөрч, 12800 км зам туулах гэнэ.

70 өдөр үргэлжлэх олимпийн бамбарын аялал Манчестер, Бристол, Ливерпуль, Оксфорд, Довер зэрэг томоохон хот, Жерси, Шотланд, Оркнейски болон Льюс зэрэг зургаан арлаар дайран өнгөрөх аж.

Өдөрт 12 цаг аялах бамбар долдугаар сарын 27-нд олимпийн цэнгэлдэх хүрээлэнд ирж их наадмын хоймор дахь эх бамбарт асаах юм. Олимп бүрт бамбарын загвар өөрчлөгддөг бөгөөд энэ удаагийнхыг Лондоны дизайнер Эдвард Парикмахер, Жей Осжерби нар бүтээжээ. Тэд параолимпийн бамбарын загварыг мөн гаргах аж.

Ж.Хишиг


URL:

Сэтгэгдэл бичих