Дүрвэгсдийг гадаа нүцгэлэн ариутгах бодистой ус шүршжээ
ТОКИО. /Kyodo/. Италийн өмнөд хэсгийн “Лампедуса” аралд хууль бусаар хөлөг онгоцонд сууж ирсэн Африк, Ойрхи Дорнодын дүрвэгсдийг олноор нь гадаа талбайд нүцгэлэн ариутгалын бодистой усаар шүршиж буй бичлэгийг Италийн “RAI” телевизээр нэвтрүүлсэн нь шуугиан, шүүмжлэлийн бай болоод байна.
НҮБ, Европын Холбооноос тус улсын засгийн газарт хандан уг асуудлыг судалж учрыг олохыг шаардаж байна. Бичлэгийг Сири улсын нэгэн иргэн эр нууцаар хийсэн аж. Билэгт Италийн холбогдох албаны хүмүүс гадаа өвлийн болсныг үл хайхран дүрвэгсдийг бүгдийг хувцсыг нь тайлуулж нүцгэлэн ариутгах бодис бүхий усаар шүршиж, дараагаар тэдэнд сольж өмсөх хувцас шидэж өгч буй дүрс бичигджээ. Мөн бичлэг хийсэн эр “Яг л амьтан шиг харьцаж байсан. Эмэгтэйчүүдтэй ч ялгаагүй” гэж хэлжээ. НҮБ-ийн Дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн дээд комиссарын газар (UNHCR) уг үйлдлийг хүлээн зөвшөөрч болохгүй гэж мэдэгдэв. Түүнчлэн Европын Холбооноос дээрх үйлдэл дахин давтагдвал Итали улсад Европын Холбооноос өгч буй мөнгөн тусламжийг зогсоох талаар судлах болно гэдгийг албан ёсоор анхааруулжээ. Харин Италийн Ерөнхий сайд Энрико Летта ноцтой зүйлийг харуулсан бичлэг гэдгийг онцлоод, тус улсын засгийн газраас холбогдох шалгалт судалгааг хийж, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцно гэж амлав. “Лампедуса” арал нь баян Европыг зорих дүрвэгсдийн дамжлага болсон газар бөгөөд өнгөрсөн 10 дугаар сард 500 гаруй хүн ачсан хөлөг онгоц уг арлыг чиглэж яваад осолдон 366 дүрвэгч амь үрэгдэж байсан билээ.
А.Цацралт
montsame
URL: