Хятад улс экологийн төсөлд 290 тэрбум хүртэл долларыг оруулж чадна

Хятад улс экологийн төсөлд 290 тэрбум хүртэл долларыг оруулж чадна

Хүрээлэн буй орчныг хамгаалах төсөлд 2017 онд Хятад улсын оруулах хөрөнгийн хэмжээ 290 тэрбум долларт хүрч болзошгүй гэж өнөөдөр Хятадын экологийн төлөвлөлтийн академийн дэд ерөнхийлөгч Ван Цзиньнань мэдэгджээ.

Түүний хэлснээр, үндсэн хөрөнгийг дахин боловсруулах болон эрчим хүчний эх үүсвэрийг орлуулах салбар, автомашины тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлын түвшинг багасгах зэрэгт чиглүүлэх юм.

Сүүлийн 30 жилийн туршид БНХАУ-д аж үйлдвэрийн салбар эрчимтэй хурдацтайгаар хөгжсөний үр дүнд олон хотуудад хүрээлэн буй орчны агаарын бохирдлын түвшин зохих хэмжээнээс нэлээд их хэмжээгээр хэтэрсэн байна.

Ялангуяа халаалтын улиралд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа нүүрсний цахилгаан станцууд болон халаалтын системууд агаарт нүүрсний тоос хаяснаас хүнд нөхцөл байдал бий болдог юм.

Улирагч оны 10-р сард Бээжингийн засгийн газар 2014 оны эцэс гэхэд байгалийн хийгээр ажилладаг 4 дулааны цахилгаан станц барих төлөвтэй байгааг мэдэгджээ. Тийм арга хэмжээ нь агаарын давхаргад хорт хаягдлыг багасгах орон нутгийн засаг захиргааны төлөвлөгөөний нэг хэсэг юм.

Оросын дуу хоолой

URL:

Сэтгэгдэл бичих