О.Бум-Ялагч: Намайг цөмийн хог хаягдлын талаар чимээгүй бай гэсэн

НН-ын Нийслэл дэх саябар зөвлөлийн дарга О.Бум-Ялагчийг цөмийн хог хаягдлын талаар ярих болсонтой холбогдуулан Мөрдөн байцаах газраас дуудаж байцаасан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Энэ талаар түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.

-Таныг цөмийн хог хаягдлын талаар иргэдэд буруу ташаа ойлголт өгч байна гэж Мөрдөн байцаах газраас дуудсан гэнэ. Энэ үнэн үү?

-Мөрдөн байцаах газраас намайг дуудаж, та ард иргэдэд цөмийн хог хаягдлын талаар ташаа мэдээлэл хүргээд байна гэж хэлсэн. Тэр ч бүү хэл ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд АУндраа нөхөртэйгөө хамт ирээд уулзаж энэ талаар ярилцаад явсан.

-Элчин сайд чухам юу гэж хэлэх юм?
-Яахав, мөн л энэ мэт яриа гаргаад яваад баймааргүй байна. Ийм хандлага дэлхий нийтэд байгаа ч өнөөдөр Монголд авчраад булчихсан юм байхгүй байхад чимээгүй байвал яасан юм бэ л гэсэн.

-Тэгэхээр таныг ташаа мэдээлэл тараагаад байгаа гэж ойлгож болох уу?
-Би юу гэж ташаа мэдээлэл тараах вэ. Болоод байгаа асуудлын дэргэдүүр юу гэж дуугүй өнгөрөх юм бэ. Миний хувьд шууд Монголд авчраад булшлаад байна гэсэн санааг яриагүй. Сэрэмжлүүлэх үүднээс ярьсан. А.Ундраа болон Мөрдөн байцаах газраас ч намайг үгүйсгээгүй. Зүгээр л ийм ойлголт ард түмэнд төрүүллээ гэж л сануулсан.

-Тэгэхээр ИЗНН-ын дарга Д.Энхбат таныг дэлхийн НН-уудад ийм захвдал бичиж эсэргүүцсэн гэсэн. Энэ үнэн үү?
-Үнэн. Би байдал ийм байна гэж болгоомжлох талаас захидал бичсэн. Бүгд намайг дэмжсэн.

С.Ууганбаяр
Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих