Хордлогын үед үзүүлэх анхны тусламж

stiso4a9a6g3f00brcza7eqБүх насны хүн амын дунд хоолны болон архины хордлого авах тохиолдол түгээмэл байдаг. Ямар хордлого авснаас нь хамаарч хийх эмчилгээ ялгаатай. Ямар ч хордлогын үед гэрийн нөхцөлд яаралтай, анхны тусламж үзүүлэх нь дараагийн шатны тусламжийг хөнгөвчлөх, аливаа хүндрэлээс сэргийлэх олон талын ашигтай. Иймээс хордлогын үеийн анхны тусламжийн талаар зөвлөгөө өгье.
Ямар ч хордлогын үед эхлээд ходоод угаах ёстой. Хордлого авсны дараа хэдийчинээ эрт ходоод угаана төдийчинээ эмчилгээний үр дүн сайжирна. Ходоод угаах олон арга бий. Үүнд: шингэн ихээр ууж албаар бөөлжүүлэх, бургуйн тусламжтай ходоод угаах гэх мэт. Хэрэв ходоодны шархтай, улаан хоолойн судас өргөссөн хүмүүс хордлого авсан бол ходоод угаахын оронд арай өөр арга хэрэглэнэ. Их хэмжээний шингэн уух нь хордлого тайлах  энгийн арга юм.
Ходоодны салстыг хамгаалах, нянгийн эсрэг эмчилгээ хийнэ. Нянгийн эсрэг хамгийн энгийн арга бол давстай ус уух. Давс нянгийн эсрэг үйлчилгээтэй учир хоолны хордлого авсан хүн жамц давс, энэтхэгийн хүрэн давс усанд уусгах буюу шууд долоож хэрэглэж болно.


URL:

Сэтгэгдэл бичих