Орос улс усан цахилгаан эрчим хүчийг үргэлжлүүлэн хөгжүүлэх болно

Орос улс усан цахилгаан эрчим хүчийг үргэлжлүүлэн хөгжүүлэх болно

Орос улс Алс-Дорнодод усан цахилгаан эрчим хүчийг хөгжүүлэх бөгөөд ялангуяа, бүс нутгийн эрчим хүчний экспорт болон аж үйлдвэрийн шинэчлэлд зориулан хөгжүүлэх юм.

Орос улс Алс-Дорнодод усан цахилгаан эрчим хүчийг хөгжүүлэх бөгөөд ялангуяа, бүс нутгийн эрчим хүчний экспорт болон аж үйлдвэрийн шинэчлэлд зориулан хөгжүүлэх юм. Энэ тухай өнөөдөр хэвлэлийн бага хурал дээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв.

Тэрээр одоогийн байдлаар Богучанскийн УЦС-ын эрчим хүч дотоодын эрэлт хэрэгцээгүй байгааг харгалзан нилээд хэсгийг экспортонд гаргаж болох юм гэж тэмдэглэв.

Дотоодын эрчим хүчний хэрэглээ болон сүлжээний генерацыг зэрэгцүүлэн өсгөх шаардлагатай байна гэж Путин хэллээ. Энэ бол олон төлөвлөгөөт хүнд ажил бөгөөд хэрэглэгчид шаардагдаж буй юм гэж тэр онцлов.

Путин хэлэхдээ, эрх баригчид Алс-Дорнодын шинэ аж үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд ихээхэн чармайж байна гэв. Татварын хөнгөлөлт гаргахаар төлөвлөж байгаа аж. Энэ бүгд нь бүс нутгийг түрүүлж хөгжүүлэх нөхцөлүүдийг бий болгох ёстой юм.

ОРОСЫН ДУУ ХООЛОЙ


URL:

Сэтгэгдэл бичих