Барилгад акт тогтоон, ашиглахыг түр хоригложээ
Завхан аймгийн Отгон сумын цэцэрлэгийн эрхлэгч Нарантуяа байна. 2007-2010 оны 10 сард 1 давхар 50 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга Цагаан сээр ХХК барьсан. Одоогийн байдлаар цууралт үүссэний улмаас аймгийн МХГ үйл ажиллагааг нь зогсоосон. Энэ асуудлыг хэзээ шийдэж өгөх бэ? Одоо 4 гэрт 100 гаруй хүүхэд хуучин акталсан цэцэрлэгт байна.
Шийдвэрлэлт: Аймгийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчаас асуудлыг тодруулахад уг барилгад шалгалт хийж акт гарган үйл ажиллагааг зогсоосон, барилгын хөрсний шинжилгээний ажил өвөл болсонтой холбогдон хойшлогдсон, дулааны улиралд шинжилгээ судалгааг хийж, бэхэлж, засах ажлуудыг гүйцэтгэгч компани хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа тухай мэдэгдэв. Энэ тухай хүсэлт гаргагчид утсаар мэдэгдэв.
МХЕГ
URL: