Европын пуужингаас эсэргүүцэн хамгаалах төлөвлөгөөг үргэлжлэн хэрэгжүүлнэ
Америкийн батлан хамгаалахын сайд Хагел 16-ны өдөр Оросын батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай анх удаа онлайнаар ярилцаж, хэдийгээр өнгөрсөн сар Ираны цөмийн асуудлыг зохицуулах асуудлаар түр хэлэлцээрт хүрсэн ч Америк болон Европын холбоотон Европын пуужингаас эсэргүүцэх төлөвлөгөөг цаашид хэрэгжүүлэх шаардлагатай байна гэжээ.
Америкийн Пентагоны төлөөлөгч мэдэгдэлдээ, Хагелын цохон тэмдэглэсэнчлэн, Америк болон түүний НАТО-ын холбоотон Европод пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах нь Оросод заналхийлэл болохгүй, Америк Орос ирээдүйд Европт пуужин байрлуулах асуудлаар үргэлжлэн зөвшилцөхийг уриалж байна гэжээ.
Оросын батлан хамгаалах яамны мөн өдрийн эрт үеэр гэрчилснээр, Оросын цэргийн тал болон НАТО-ын орнуудтай залгалдаа оршдог Калининград хотод Искандер -м тактикын пуужин байрлууллаа, Америкийн төрийн департмантын төлөөлөгч Марие Харф түүний дараахан болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр үүнд маш их анхаарал хандуулж байгаагаа илэрхийлж, бүс нутгийн тогтвортой байдлыг эвдэх арга хэмжээ авахгүй байхыг Оросын талд шаардсан гэжээ. Орос 2011 онд Америк хэрэв Ираны пуужингийн заналхийллээр шалтаг болгож, Европт пуужингаас эсэргүүцэн хамгаалах төлөвлөгөөгөө шат хуваан хэрэгжүүлвэл Орос хариу арга хэмжээ авч, баруун бүс нутагтаа тэргүүний Искандер тактикийн пуужин байрлуулах болно гэж сэрэмжлүүлж байсан юм.
/Баатар орчуулав/ china radio
URL: