Гишүүдийг хурууны хээгээр бүртгэж эхэлнэ

 

УИХ-ын дарга  чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн ирцийг хангалттай төвшинд хүргэхийн тулд хурууны хээгээр бүртгэх шинэ журмыг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.

Шинэ журам ирэх пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас эхлэн мөрдөгдөх аж. Чуулганы хуралдаанд оролцох гишүүн эхлээд хурууны хээгээ бүртгүүлж, дараа нь УИХ-ын даргаас картаа авснаар хуулийн төсөлд санал өгөх эрхтэй болох юм байна.

Хэрвээ гишүүд хурууны хээгээ бүртгүүлэхгүй,  УИХ-ын даргаас картаа аваагүй нөхцөлд чуулганд оролцох гишүүдийн ирц бүрдэхгүйд хүрч цуцлагдах магадлал өндөр болох гэнэ. Цагтаа ирж, хурууны хээгээ бүртгүүлэн, картаа авсан гишүүний хувьд хамгийн түрүүнд асуулт тавих, саналаа хэлэх эрх эдлэх юм.

эх сурвалж: Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих