Хамгийн шилдэг ухаалаг гар утаснууд
Хүн төрөлхтөний оюун ухаан юуг ч бүтээж чадаж байна. Тэр агуу оюун ухааны нэгэн бүтээл нь гар утас. “ZDnet.com” сайт 2013 оны шилдэг 10 ухаалаг гар утсыг танилцуулсныг та бүхэнд хүргэж байна.
APPLE “IPHONE 5”
“Apple” компани нь жил бүр шинэ, шинэ “IPhone” ухаалаг гар утсыг бүтээдэг. Тэр дундаа “IPhone 5” өмнө нь хэзээ ч хийж байгаагүй загварын утас бөгөөд хийц, хэлбэр дүрс, функцүүдийн төгс хослолыг бий болгож чадсан гэж олон нийт үздэг. “IPhone” утасны хэрэглэгчдийн чиг хандлага нь датаг бусад төрлийн утасны хэрэглэгчдээс илүү ашиглаж болно. Апликэйшн татаж авах, вэб хуудаснаас мэдээлэл унших, шинэ төхөөрөмжөө ашиглан хамгийн хурдан олон нийтийн сүлжээнд холбогдох зэрэг юм. “IPhone5” нь хурдан процессортой, үйлдлийн системийн хамгийн сүүлийн үеийн онцлог шинжүүдийг багтааж чадсан. Дууны удирдлага нь шинэчлэгдсэн. Харамсалтай нь зарим зурагны учир нь олдохгүй болсон. “Google Map”- ын зургийг татаж болох ч зарим бэрхшээлтэй тулгарна. “Apple” компани нь энгийн үйлдлийн систем хэрэглэдэг боловч Их Британид “Iрhone” утасны борлуулалт тэргүүлж байна.
Дэлгэц: 4, 1280×720;
Процессор: А6 quadcore;
Багтаамж: 16/32/64gb,
Камер: 8MP, 1080p;
Хэмжээ:124х59х7,6мм, 112 грамм
SAMSUNG “GALAXY S3”
“Samsung” компанийн “Galaxy S3” нь зах зээл дээр борлуулалт нь давамгайлж байгаа утас юм. Хэрэглэхэд хялбар загвар нь дээд зэргийн байдлыг мэдрүүлэхүйц ухаалаг. Нүдний харж буй хэсгийг мэдрэх ухаалаг дуудлагaтай бөгөөд автоматаар холбоо барих жагсаалтаас дуудлага хийдэг. Та утсаа харцаараа удирдах буюу таны харц дэлгэц рүү харж байгаа үед дэлгэцний гэрэл хэзээ ч унтрахгүй. Компьютер шиг хоёр апликэйшн зэрэгцүүлэн ажиллуулах боломжтой. “Samsung”-ийн утаснууд нь эко системийн бодит чимэглэлтэй. Нэмэлт батерейтай. Энэ утас нь нэмэлтээр “Google OS” үйлдлийн системийг санал болгосноороо онцлогтой.
Дэлгэц: 4,8”, 1280×720;
Процессор: 1,4GHz quadcore;
Багтаамж: 16/32gb, MicroSD;
Камер: 8MP, 1080p;
Хэмжээ:137х71х8,6мм, 133 грамм.
HTC ONE
“HTC” компанийн гаргасан утасны хамгийн сүүлийн үеийн загвар. Өмнөх загваруудаа шинэчлэн олон туршилт хийсний үндсэн дээр гаргасан шинэ камертай болсон бөгөөд камер нь хөрвүүлсэн ультра пиксель, дэлгэцийн гэрлийн гүйцэтгэл бага аж. Шинэ дэлгэцийг загварчилсан. Анд- ройд апликэйшн болон сошиал медиа мэдээллүүдийг авах боломжтой. Дуу, дэлгэц нь “Xperia Z” шиг сайн чанартай. “HTC” цэнэг сайн барьдаг.
Дэлгэц: 4,7, 1920×1080;
Процессор: 1,7GHz quadcore;
Багтаамж: 16/32gb,
Камер: 4MP, Ultrpixel 2688×1520;
Хэмжээ: 137х68х9.3мм, 143 грамм.
BlackBerry Z30
“BlackBerry Z10” нь “BlackBerry”- ийн өмнөх утаснаасаа шинэчлэл хийсэн загвар юм. Канадын зарим хэрэглэгч энэ утасны загварыг хүссэнээр нь гарна гэж ихээхэн найдлага тавьж байсан. Утасны хамгийн гол түлхүүр нь кэйборд хэрэглэх бөгөөд эрүүл мэндэд тустай байж биеийн дасгал хийж болох юм. Үүнийг хэрэглэж байгаа хүмүүс “Оргил ба урсгал” хэмээн нэрийддэг. Энэ нь мэйл хаягаа фэйсбүүк, твиттер, линкдлинтэй хослуулан хэрэглэж болно. Цөөхөн үйлдлээр хэрэгтэй бүхнээ хийж чадна. Мөн “BlackBerry” нь хувийн санхүүгээ хөтлөх боломж олгодог, дэлгэц илүү томорсон, батерейгаа илүү хугацаанд хадгалах давуу талтай гарчээ. Гэвч орчин үеийн ухаалаг утас шиг апликэйшн сан байхгүй.
Дэлгэц: 4.2, 1280×768;
Процессор: 1,5GHz quadcore;
Багтаамж: 16gb, MicroSD;
Камер: 8MP, 1080p;
Хэмжээ:130х66х9мм, 138 грамм.
GOOGLE LG “NEXUS 5”
“LG” компанийн “Nexus” төхөөрөмж нь 100% “Google”-ийн туршлага дээр суурилан гарсан. Нэмэлт ямар нэгэн чимэглэлгүй. Үүнийг “Google” компани захиалгаар хийж, 239 еврогоор худалдаанд гаргасан ч хэрэглэгчдийн таашаалд хүрсэн сайн утас болж чадсан байна. Андройд үйлдлийн системийн хамгийн сүүлийн үеийн загвар ажиллаж байгаа бөгөөд Google- ээс шууд шинэчилж нэмэлт онцлог зүйлсийг бий болгож байдаг. Жишээ нь Фото шпехр технологи зургийг хол ойрын хэмжээг нь тохируулан авах. Дэлгэц нь бусад өрсөлдөгч утас шиг том биш юм. Загвар нь хүний анхааралд өртөхөөр биш ч гэсэн “Google” компанийн хамгийн борлуулалттай бүтээгдэхүүний нэг хэвээр байна.
Дэлгэц: 4,7”, 768×1280;
Процессор: 1,5GHz quadcore;
Багтаамж: 18/16gb,
Камер: 8MP, 1080p;
Хэмжээ:134х69х9,1мм, 139 грамм.
SONY “XPERIA Z”
“Sony” компанийн шилдэг ухаалаг гар утаснуудын нэг эргэн ирлээ. Энэ үнэхээр гайхалтай бүтээл бөгөөд “HD” дэлгэцтэй, ус нэвтрэхгүй байхаар загварчлагдсан, хэрэг лэхэд хялбар юм. Таван инчийн дэлгэцтэй бусад гар утастай харьцуулахад хэмжээ нь гарт багтахааргүй том. Мэдээллийг хүссэн хэмжээгээрээ том үсгээр харж болно. Кино үзэж, 13 мегапиксель камераар нарийвчлалтай сайн зураг авч болно. Найман мм-ийн зузаантай. Андройд апликэйшнтэй тул утсандаа тохирсон чимэглэлтэй. Таблет утасны гурав дахь үе юм.
Дэлгэц: 5”, 1920×1080;
Процессор: 1,5GHz quadcore;
Багтаамж: 16gb, MicroSD;
Камер: 13,1MP, 1080p;
Хэмжээ:139х71х7,9мм, 146 грамм.
NOKIA LUMIA 1020
“Nokia Lumia” утасны цар хүрээ нь Майкрософтын “Windows” үйлдлийн системтэй утас юм. Онцлог бүхий газрын зураг, хөгжим сонсоход тохиромжтой. Заримдаа windows үйлдлийн систем нь айкон зурган мэдээллүүдэд илүү анхаарал тавьсан байдаг. Энэ нь шинэ зүйл бөгөөд ухаалаг гар утсыг хэрэглэхэд илүү хялбар болгожээ. Шинэ хэрэглэгчид “Windows 8” үйлдлийн систем дээр ажиллах шаардлага гарна. Асуудал нь зарим апликэйшнийг суулгаж чадахгүй. Майкрософт-ын “IPlayer” программыг багтааж өгсөн. Гарт барихад хялбар “Nokia” загварын дизайныг шингээсэн утас юм. Өмнөх загваруудаасаа камер, утасны санах ойн хувьд илүү сайжирсан.
Дэлгэц: 4,5”, 1280×768;
Процессор: 1,5GHz quadcore;
Багтаамж: 32gb,
Камер: 8,7MP, 1080p;
Хэмжээ:130х71х10,7мм, 185 грамм.
URL: