Он гараад том оврын автобусны тоо нэмэгдэх нь

 

Нийслэлээс эхний ээлжинд 20 тэрбум төгрөг гаргаж автобус компаниудад парк шинэчлэл хийхээр болжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд өдөрт 680 гаруй автобус шугамд явдаг  ч сая гаруй хүнтэй их хотын хөлд хаанаа ч хүрдэггүй. Судалгаагаар бол 1000 автобусаар иргэдэд үйлчилж байж нийтийн тээврийн ачаалал багасах тооцоог  гаргасан.

Юутай ч  “Нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд нийтийн тээврийн хэд хэдэн чиглэлийг сэргээж алслагдсан дүүрэгт зорчих 25-30 хүний суудалтай, дунд оврын автобус явуулахаар зэхэж байгаа бололтой.

Үүнээс  гадна  2014 оны нэгдүгээр сарын 1-нээс нийтийн тээврийн автобусыг гаалиар  НӨАТ-аас чөлөөлж оруулахаар болсон бөнөөд уг хөтөлбөрийн хүрээнд жилд 150-160 автобус худалдаж авах бөгөөд нийтийн тээврийн компаниуд үнийг нь гурван жилийн хугацаанд нийслэлийн санд эргүүлж төлөх юм байна.

Азтай

эх сурвалж: www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих