Арванхоёрдугаар сарын 15-нд Хятадын цагдаагийн ажилтууд эмх замбараагүй байдал гаргасан шинжаан уйгурын 14 иргэнийг буудан хөнөөжээ. Шинжаан уйгурууд хутга, хагалсан шилээр зэвсэглэн цагдаа нар руу дайрч, хоёр цагдааг зэрлэгээр хөнөөсөн тул хариу гал нээсэн гэж мэдэгдсэн байна.
Мусульман шашинтан шинжаан уйгурууд сүүлийн хэдэн сарын турш орон нутагт ажиллаж буй цагдаа нартай зөрчилдөж, мөргөлдөөн гарах нь улам ихэссээр байгаа юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард сүхээр зэвсэглэсэн шинжаанууд цагдаагийн хэсэг рүү дайрч мөн хоёр цагдаагийн аминд хүрсэн.
Хятадын төр засаг шинжаануудыг үүнд буруутгадаг бол шинжаан уйгурууд өөрсдийнх нь амьдралд хятадууд эрээ цэрээгүй оролцож, шударга бус хяналт тавьж буйд дургүйцлээ ийнхүү илэрхийлэх болсон юм.
URL: