Хивсээ хэрхэн цэвэрлэх вэ
2. Хивсийг хиртэж бохирдохоос хамгаалах хамгийн гол арга бол гадуур гуталтайгаа гишгэхгүй байх явдал юм. Тогтмол зөв цэвэрлэгээ нь хивсний насыг 2-3 дахин уртасгадаг.
3. Хивсний тоосыг соруулахдаа тоос сорогчны үстэй сойзон хэсгийг ашиглана. Хэрвээ тоосыг тогтмол соруулахгүй бол тоос шороо хивсний гүнд шигдэн орж хүний хөлийн гишгэлтээр ширхэгт материалуудыг таслан гэмтээж эхэлдэг.
4. Хивсэн дээр асгасан шингэн зүйл болон хоолны үлдэцийг цэвэрлэхдээ мохоо хутга болон халбага ашиглан хусаж авна. Дараа нь чийгтэй алчуураар сайтар арчаад хатаана.
5. Чийгтэй цэвэрлэгээ хийсний дараа хурдан хатаахын тулд хивсийг шалнаас хөндийрүүлж агаар оруулах хэрэгтэй.
6. Цэвэрлэх бодисуудыг тохирох хэмжээгээр нь хэрэглэж үлдэгдэлийн хивсний гадаргуугаас сайтар цэвэрлэж байх хэрэгтэй.
7. Автомат угаалгын машинуудад зориулсан угаагч бодисоор хивсийг цэвэрлэж болохгүй. Ихэнхий
автомат угаалгын нунтагууд нь цайруулагч бодис агуулсан байдаг.
8. Цайвар хивсний шарласан өнгийг цууны хүчлийн устай тэнцүү уусмалаар арчиж өнгийг сэргээнэ.
9. Хивсийг хэрэглээгүй үед нугалж эвхэлгүй хуйлж ороон хуурай сэрүүн газар хадгална. Удаан хугацаагаар хивсийг хадгалахдаа цагаан эрвээхэйн эсрэг бодисыг хуурай болон цаасан дээр наасан хэлбэрээр заавал хэрэглээрэй.
10. Тамхины цогоор түлсэн хивсний хэсгийг зөвхөн нөхөн засалтаар засна. Гэхдээ хурц хайчаар үслэг гадаргуйн харалсан хэсгийг болгоомжтой хайчилан авч үзэгдэх байдлыг сайжруулж болох юм.
URL: