НЯРАЙН ГЭНЭТИЙН ҮХЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Энэ нь шалтгаан тодорхойгүй эрүүл хүүхэд гэнэт ямар нэгэн шинж тэмдэг, зовиур илрэхгүйгээр нойрондоо нас бардаг хам шинж юм.
Тархалтаар нь авч үзвэл:
1999 онд гэнэтийн үхлийн хам шинжийн тархалт зарим оронд /1000 хүүхдэд/
- Герман — 0,78
- АНУ— 0,77
- Орос— 0,43
- Швед — 0,45
- Итали — 1
Нөлөөлөх хүчин зүйлс:
Үндсэн шалтгаан яг тодорхойгүй боловч дараах хүчин зүйлүүд нөлөөлдгийг судалгаагаар тогтоожээ.
-хүүхдийг доошнь харуулж унтуулах / түрүүлэг нь харуулж/
-Хэтэрхий дулаан хучлага болон хувцаслаж унтуулах
-Хэт зөөлөн, хонхор гадаргуутай ор дэрэн дунд унтуулах
-Өмнөх хүүхдэд нь гэнэтийн үхлийн хам шинж тохиолдож байсан
-Жирэмсний хяналтанд ороогүй ганц бие 20-с доош настай эхийн хүүхэд
-Жирэмслэлт хоорондын зай ойрхон /1 жилээс бага/ эсвэл зулбахаар завдаж байсан бол
-Эх жирэмсэн үедээ өвчлөх
-Эх нь тамхи татдаг, архи, мансууруулах бодис хэрэглэдэг
-Хүндрэлтэй төрөлт /7 дахин их эрсдэлтэй /
-Удаан төрөлт 16 цагаас удаан үргэлжилсэн /2 дахин их эрсдэлтэй /
-Жин багатай төрсөн болон дутуу хүүхэд
-Нэмэлт тэжээлээр хооллодог хүүхэд
-Эр хүйс /нас барагсадын 61% нь эрэгтэй хүүхэд байдаг/
-Хүүхдийн нас 2-4 сартайд хамгийн их тохиолддог
-Эцэг эхээсээ тусдаа өрөөнд унтдаг
Гэнэтийн үхлийг бууруулах хүчин зүйл сурьдчилан сэргийлэх нь:
-Хүүхдийг хэвлийгээр нь биш нуруугаар нь харуулж унтуулах
-Хэт зөөлөн гадаргуутай ор дэрэнд унтуулахгүй байх
-Зориулалтын мешокт унтуулах
-Эцэг эхтэйгээ нэг өрөөнд унтах /нэг орон дээр биш/
-Хүүхдийн хажууд тамхи татахгүй байх
-Хүүхдийг унтаж байх үед ялангуяа өдөр хурц үнэр, дуу чимээ, гэрэл гаргахгүй байх
-Хөхөөр дагнан хоолох боломжтой бол 4 нас хүртэл нь
URL: