Д.Арвин аниагийн “сүрдүүлэг”

МАН-ын зүгээс УИХ-ын гишүүн Д.Арвин руу хийх довтолгоо хүчээ авч, саарахгүй байгаа тул уран сайхны кино бүтээлгэхээр санаа шулууджээ. Тэрхүү киноны өгүүлэмж нь Д.Арвин гишүүнийг Ардын намынхан хэрхэн бөөрөлхөж хавчин гадуурхсан, хэрхэн дормжилж, дарамталж байсан зэргийг нэгбүрчлэн харуулсан “детектив” зохиол шиг сэдэвтэй байх бололтой. Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Арвин хэвлэлийнхнээр дамжуулж дайгаад байгаа юм.

Уг нь МАН-аас өрх тусгаарлан явсан нь ганц Д.Арвин гишүүн биш аж. МАХН-ын дарга Н.Энхбаяраас эхлүүлээд Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат гээд олон хүн бий. Гэтэл Ардын намынханд өөр хүчээ гаргачих хүн олддоггүй бололтой, ганц Д.Арвин гишүүнийг л элдвээр хэлж, доромжилдог юм байх. Тиймээс арга нь барагдсан уу, аль эсвэл чадахаар шийдсэн үү, ямартай ч МАН-ынхны дүр төрхийг харуулсан тун сонирхолтой кино хийгдэх бололтой.

МАН-ынханд өгч буй Д.Арвин гишүүний “сүрдүүлэг” жинтэй тусч мэднэ шүү.

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих