Зэвсгийн наймаачид аа, хэрэг хуучирдаггүйг санаж яв
Нэр бүхий генералуудтай холбоотой хил дамнасан зэвсгийн наймааны хэрэг Ерөнхийлөгчийн сонгууль угтаж чимээ намдаасан нь томоохон учир шалтгаантай. Тэр тусмаа Ц.Элбэгдоржийг ялалт байгуулснаар бүр ч сураг алдарлаа. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга генерал Ц.Бямбажав АТГ-ын үүдгийг сахиж, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн компандагч асан, бригадын генерал Т.Дашдэлэгийг цагдан хорьж байсан билээ. Зөвхөн үүгээр ч зогсохгүй Солонгос улсад цэргийн атташегаар сууж буй хошууч генерал М.Борбаатарыг ч энэ хэрэгт холбогдуулж байв. Тус хэрэг ид мандаж байх үед ойрын эх сурвалжийн мэдээлж байснаар бол Т.Дашдэлэг мөрдөн байцаалтын явцад “Эл хэргийг Батлан хамгаалахын сайд байсан Лу.Болд маш сайн мэдэж байгаа” хэмээн хэлсэн нь өдгөө хэвлэлийн хуудаснаа баримттайгаар буй. Улстөр, цэргийн томчуудтай холбоотой энэ зэвсгийн наймааны хэрэг чухам яагаад сураг алдсран нь өдгөө учир битүүлэг үлдэж байгаа нь хэний ч сонирхлыг татаж таарна. Харин Т.Дашдэлэгийн өгсөн энэхүү мэдүүлгийг үндэслэн Лу.Болдыг хуулийнхан шалгаж байсан уу, үгүй юу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа. Мэдээжийн хэрэг өндөр нууцын зэрэглэлд багтах энэ хэргийг баримттайгаар хүргэнэ гэдэг үгүй л болов уу. Юутай ч өнгөрөгч гуравдугаар сард энэ хэргийг эцэслэн шийдэхэд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Л.Бямбажавыг шалгах нь зүйтэй гэдэгт хууль хүчний байгууллага санал нэгдээд байсан. Тодотгож хэлбэл, Ц.Бямбажавыг ажлаас нь буулгаж хорьж шалгах нь зүйтэй гэж үзсэн хэрэг.
Харин өнгөрөгч дөрөвдүгээр сард буюу энэхүү үндэслэл гараад сар хүрэхгүйн хугацааны дараа Прокурорын байгууллагынхан Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид зочилжээ. Улмаар Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжаваар ахлуулсан удирдах албаны хэд хэдэн албан тушаалтан ЗХЖШ- ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавын өрөөнд түр саатаад гарсан гэдгийг баттай эх сурвалж хэлдэг. Энэ үеэр дэслэгч генерал Ц.Бямбажав прокурорын байгууллагад томоохон алба хашдаг нөлөө бүхий албан тушаалтанд ЗХЖШ-ын “Хүндэт тэмдэг”, мөнгөн урамшуулалтай олгож байсан тухай баримт бий. Хамгийн гол учир нь энэ үед нэгэн нууц хуйвалдаан болсноор энэ хэрэг замхарсан байж болзошгүй хэмээн эх сурвалж хэлсэн юм. Учир нь Ц.Элбэгдоржийн томилсон Ерөнхий прокурор Д.Дорлигжав, мөн түүний томилсон ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажав нарт Ерөнхийлөгчийн зүгээс нэгэн үүрэг өгчээ гэсэн мэдээлэл бий. Учир нь Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулсан энэ үед надтай холбоотой хүмүүс таагүй зүйлд хутгалдаад байх нь сонгуульд сөрөг нөлөөлөл үзүүлнэ. Тэгэхээр энэ хэргийн галыг намдаа, бүр унтраа гэсэн хэрэг. Ийнхүү олон тохироо бүрдсэн учраас хэсэг нөхөд ямар ч ял зэмгүй салж чадсан. Ерөнхийлөгчийн сонгууль тулчихсан, түүний томилсон болон фракцийн нөхдүүд томоохон хэрэг үйлдсэн нь тогтоодвол яагаад ч Ц.Элбэгдоржийн сонгуульд сайнаар нөлөөлөхгүй байв. Бүгд Ц.Элбэгдоржийн гараас генералын алтан мөрдөс зүүсэн нөхдүүд болон намынх нь журамт нөхөр сайд Лу.Болд нар байсан нь түүний сонгуульд яагаад ч сөргөөр нөлөөлөх байв. Шуудхан хэлэхэд, БХ-ын сайд асан Лу.Болдоос эхлээд олон генералуудын амийг хэлтэрүүлсэн ганц зүйл бол Ерөнхийлөгчийн сонгууль. Ял зэмгүй мэнд үлдэсний нэг тус нь бодоход өнгөрөгч сонгуулиар алс баруун хязгаарт бүхэл бүтэн цэргийн анги нэгтгэл хууль зөрчин зөвхөн нэг хүний төлөө санал өгөө биз ээ. Түүнээс биш зэвсгийн наймааны урьдчилгаа мөнгө болох 1.8 сая ам.доллар Солонгосын талаас шилжихдээ “Бодь” группын дансаар ирсэн гэдгийг эх сурвалжууд баталдаг.
Тиймээс нэгэн түүх сөхье. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор 2012 оны арваннэгдүгээр сард БНАСАУ, Япон Улсын Засгийн газар хоорондын албан ёсны уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулсныг уншигч та санаж буй. Энэ үед Хойд Солонгосын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Сон Ир Хо-той урьдчилан санал солилцох явцад Хойд Солонгосын тал “1.3 сая доллараа буцааж авъя” гэсэн учир битүүлэг шаардлага тавьсан байна. Мэдээжийн хэрэг манай тал ямар өр босоод ирсэн талаар лавлажээ. Энэ асуултад тэрбээр “Танай Батлан хамгаалах яамны дарга нар бидэнд сөнөөгч онгоцны моторыг худалдана гэж урьдчилгаа авчихаад алга болчихсон. Мөнгөө олж авмаар байна” гэж хариулж байсан эх сурвалжийн мэдээлэл хэвлэлийн архивт бий. Дээр дурдсан ЗХЖШ, Ерөнхий прокурорын газрын удирдлагуудын уулзалтын үед бас нэгэн зүйл яригдсан нь ямар ч аргаар хамаагүй хохирлоо барагдуул. Тэгээд энэ хэргийг нэг тийш болго гэсэн тохиролцоонд хүрчээ. Харин ЗХЖШ-д ажилладаг нөлөө бүхий нөхрийн өгүүлснээр тэрбээр Зайсанд авсан хоёр хаусаа худалдаж байгаад ч хамаагүй улсыг хохиролгүй болгоно гэсэн амлалтыг өгснөөр батлан даалтад гарсан гэдгийг баталдаг. Ийнхүү хил дамнуулсан зэвсгийн арилжаа хийсэн томчуудын хэрэг нам дарагдсан түүхтэй. Арга ч үгүй биз. Нам нь засгийн эрх барьж, намаас нь сонгогдсон Ерөнхийлөгч дээр сууж байхад хөрөнгөтэй бэлтэй Лу.Болд сайдыг тийм ч амархан буруутны ширээ рүү түлхэж чадахгүй. Сонгуульт ажлаараа их бага хэмжээгээр эрх баригч намд үйлчилж байсан генералуудыг ч торны цаана суулгачихгүй байсан биз. Гэхдээ л хэрэг хуучирдаггүйг санаж, хааны алба халаатай эзний алба ээлжтэйг санаж явахад илүүдэх юун.

URL: