Хонины махны эмчилгээний үйлчилгээ
Хонины мах бол бүлээн чанартай, голдуу бадган хийг арилгаж, биеийн хүчийг нэмэгдүүлэх үйлдэлтэй.
Хонины дотор бөөрийг бөөрний хүч доройтож, бэлгийн чадал суларсан хүмүүс идэхэд маш сайн байдаг.
Хонины зүрх бол бүлээн чанартай.Зүрхийг сайжруулах мөртлөө сэтгэлийг тайтгаруулах үйлдэлтэй.
Хонины элэг бол сэрүүн чанартай. Элэгийг тэжээж, нүдний харааг сайжруулан, цусыг төлжүүлхэд тустай.
Хонины дэлүү бол халууныг дарж, харааг сайжруулан, хорыг тайлах үйлчилгээтэй.
Хонины өөх нь үе мөч өвдөх болон өтгөн хатахыг анагаах чадалтай.
Хонины цус нь хүний биеийн цусны гүйдлийг сайжруулж бас хордлого тайлах үйлчилгээтэй.
Хонины гүзээ бол тэгш чанартай. Голдуу шингээлтийг сайжруулж, биеийг чангаруулах чадалтай.
Хонины гэдэс бол бүлээн чанартай. Ходоод гэдэсийг сайжруулж, гар хөл халах, шээс арвидах зэрэгийг анагаана.
URL: