Ким Чен Ун ахыгаа цаазаар авчээ
Сүүлийн үед Хойд Солонгосын залуу удирдагчийн хийсэн огцом шийдэл олон нийтийн анхаарлын төвд байлаа. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө аавынхаа төрсөн эгчийн нөхөр Чан Сун Тэкийг Армийн дээд албаны дэд даргын суудлаас огцруулсан билээ.
Түүнийг авлига авсан болон хар тамхи, архи хэрэглэсэн, мөн гэр бүлээс гадуурх амрагийн харилцаа тогтоосон зэрэг хэрэгт буруутган шүүх гэж байгаа талаар Өмнөд Солонгосын тагнуулын алба мэдээлж байсан.
Тэгвэл “KCNA” агентлагийн мэдээлж буйгаар залуухан удирдагч Ким Чен Ун хүчирхэг авга ахаа цаазалсан тухай мэдээлжээ. Өчигдөр Чан Сун Тэк цэргийн шүүх хурал дээр хэргээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүний дараахан түүний цаазын ялыг гүйцэтгэсэн хэмээсэн байна.
mnews.mn
URL: