Талбайн теннисний шинэ үеийг бэлтгэж эхлэв

f9a348ba4f5fe1efd5fec19f49dcba4b_LМонголын талбайн теннисний холбоо нь “Макс” групптэй хамтран хүүхдийн шигшээ багийг 11 хүртэлх насны 20 хүүхдээр бүрдүүлэн ажиллаж эхэллээ.

Тус шигшээ багт Олон улсын теннисний холбооноос хэрэгжүүлж буй “Мини теннис” хөтөлбөрт хамарч, сар бүрийн тэмцээнд амжилттай оролцож буй хүүхдүүд болон нийслэлийн сургуулиудаас бие бялдар, авхаалж самбаагаараа шалгарсан хүүхдүүд багтаж буй юм. Шигшээ багийн тамирчдаас тив, дэлхийн хэмжээний тамирчид бэлтгэн, Монгол улсынхаа нэрийг олимпийн наадмууд, “Уимблдон” болон Австрали, Америк, Францын нээлттэй аварга шалгаруулах “Их дуулга”-д дуурсгах зорилготой.
“Макс” групп тус шигшээ багийн багш нарын цалин хөлс, тамирчдын сургалтын зардал, хичээллэх заал, талбайн түрээсийг бүрэн хариуцаж байна. Тус групп ирэх онд орчин үеийн шаардлага хангасан теннисний заал байгуулан, жилийн дөрвөн улиралд бэлтгэл сургуулилт хийх нөхцлөөр хангах юм.
Энэ сарыг дуустал гоц авьяастай, бие бялдрын хөгжил сайн, авхаалж самбаа бүхий 8-10 насны хүүхдүүдийг сонгон шалгаруулж, сургалтдаа хамруулах юм.

Ж.Болор montsame


URL:

Сэтгэгдэл бичих