ҮХАА-н сайд Х.Баттулгын анхны оффис үхрийн сараа…

Бага наснаасаа ээж ааваа даган “нийслэл хүү” болсон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Яармагийн 34 дүгээр сургуулийг дүүргэсэн бөгөөд түүнийг наймдугаар анги төгсдөг жил нь ангийнх багш нь ” За нөхөр минь чи ч ер нь сурлага муутай явахгүй нь ээ. Наад гарынхаа дүйгээр амьдралаа олсон нь дээр байх. Зургийн сургуульд шалгалт өг” гэсэн гэдэг.

Ингээд Х.Баттулга сайд маань “хөхөө Намжилын үлгэр”-ийг санан багшийнхээ үгийг дагаж  Дүрслэх урлагийн дун сургуулийг дүүргэн Урчуудын эвлэлд монументаль чимэглэлийн чиглэлээр ажил амьдралын гараагаа эхэлсэн түүхтэй.

Өдгөө монголын толгой баячуудын эгнээг тэргүүлж яваа сүйхээтэй саятан маань бага наснаасаа л сэргэлэн ажилч хичээнүй нэгэн байсан гэдгээ өгүүлэн ” Үхрийн сараа…Миний анхны оффис…юм оёдог байсийн”  гэсэн сонирхолтой зураг өөрийн цахим хуудаснаа оруулжээ.

 

Азтай

эх сурвалж: www.fact.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих