Кикбоксчид 1240 оныг эргэн сануулж чадлаа

2011 оны Дэлхийн аварга шалгаруулах кикбоксын тэмцээний 65 кг-д тулалдсан Ө.Төрбаяр эхний даваандаа Украйн улсын тамирчин Максим Петренког 3:0 оор, дараагийн даваанд Арменийн Мелсик Багдасаряныг техникийн Ко-гоор хожиж шилдэг 8-д шалгарав. Улмаар медалийн төлөө Франц улсын тамирчин Кахюзак Жуленийг хүч техникийн давамгай байдлаар хожиж, мөнгөн медалийн төлөө Украйны Капус Иллиаг 2:1 ээр буулган авч аваргын төлөө Словак улсын Марио Поплузанскитэй өрсөлдөж эхний үед оноогоор хожигдож байгаад 2-дугаар үед хүнд цохилтонд оруулан тоолуулж итгэл төгс ялалт байгуулан Монгол улсынхаа төрийн дуулалыг эгшиглүүлэн аваргын тавцанд зогсч чадлаа.

75 кг-д өрсөлдсөн Б.Наадам эхний даваандаа Афганистан улсын тамирчин Саяедаламауд Мубаезыг 3:0 оор хожиж, дараагийн даваанд Украйн улсын тамирчин Роман Власенког хожсон ч тэмцээний үед авсан гэмтлийн үлмаас эмч, шүүгчийн шийдвэрээр цаашид өрсөлдөх боломжгүй болж хүрэл медалийн эзэн боллоо.

Монголчуудын гаргасан амжилт тэдний сүүлийн 5 жил шүргуу хөдөлмөрлөсний үр дүн юм. Залуу тамирчдын ур чадварыг гадаадын мэргэжилтэнгүүд өндөрөөр үнэлсэн юм.

www.shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих