UGG буюу Бойтог хүний биед муу!
Өндөр өндөр өсгийтөөс илүү биед муу гутал юу байж болох вэ? энэ бол бойтог. Анх энэхүү бойтог нь Австралид 19-р зуунд үүссэн аж. Энэ цагаас бойтогны түүх эхэлсэн бөгөөд дараа нь цан чарганы спортонд хэрэглэдэг болов. Алдарт гарсан учир нь бол дэлхийн 1 болон 2-р дайны үед, тэр үед хөлний дулаан байдлаа алдахгүй байх нь чухал байсан аж.
Харин хэдэн жилийн өмнөөс энэхүү хонины ноосоор доторлосон бойтгийг Холливүүдийнхэн, дизайнерууд хараад их сонирхох болж.
Хөлөн эвтэйхэн, дулаахан, зөөлөн!!! Өдөр тутам өмсөөд явахад хөл ч өвдөхгүй их сайхан эд. Дээрээс нь стиллэг. Энэ бол бидний дурлах шалтгаан. Харин яагаад биед муу болов?
Бойтогний бүтцний доголдол бол намхан өсгий, өсгий тулагч байхгүй. Гуталны ул хэтэрхий зөөлөн учраас өлмий, өсгийд алхахад тулж өгөх хатуу ул байхгүй. Үүний учраас энэ австралийн бойтгийг удаан өмсөх юм бол хөлний ул тэгширч, шагай, нуруунд маш муу нөлөөтэй гэж байна.
Хэрвээ хөлөнд алхахад тулж өгөх тулгуургүй, зүгээр энгийн гэрийн тапочки өмссөн юм шиг яваад байвал хөлний хөгжилд муугаар нөлөөлж, биеийн жинг тэнцүү хувааж өгөөгүйн улмаас нурууны өвчин бас үүснэ.
Бойтгийг хэрэглэгчдийн ихэнхи нь залуучууд, хүүхдүүд. Өсвөр насныханы тулгуур эрхтний эрүүл мэндэд аюултай гэсэн байх юм. Харин насанд хүрсэн эмэгтэйчүүдэд бол энэ аюул нь харьцангуй бага. Охидууд хагас жил энэ гутлыг өмсөөд ирээдүйд хөл улны, таазны өөрчлөлттэй гээд өвчний цуглуулга болж гүйцэх нь.
Бага насныхан өмсөх нь ихсэж байгаа. Энэ бол бүүр ч их аюултай . Бяцхануудын хөлний ул гүйцэт хөгжөөгүй учраас бага насны хүүхдэд өмсүүлэхээ болих хэрэгтэй.
Ер нь форм болсон юм шиг энэ гутлыг одоо халмаар юм.
Кана /http://www.mongoljingoo.mn/content/20446.htm/
URL: