Бүсгүй минь чи цэцэг шүү дээ, хайрлаад ургуулмаар ургуулчихаад удаан ширтэж зогсмоор бүсгүй минь чи цэцэг шүү дээ…

Photo: Бүсгүй минь чи цэцэг шүү дээ, хайрлаад ургуулмаар ургуулчихаад удаан ширтэж зогсмоор бүсгүй минь чи цэцэг шүү дээ...Уруул чинь дэлбээ, хөмсөг чинь навч, хамар чинь үр жимс ханатлаа чамаар гэрээ чимж, өөрийгөө гоёж гангармаар бүсгүй минь чи цэцэг шүү дээ...Аяа цэцэгхэн юутай тансаг билээ, эрхэмсэг зөөлхөн, имэрч илбэм булбарай, үнэр нь тансаг ялдам, үзэсгэлэн гоо шүү дээ цэцэгхэн Навчсаа гайхуулж нар даган ургана, ургахаараа улам нүд баясган сэтгэл хөглөм яруу хээнцэрхэнЦэцэгхэн, бүсгүй хонгорхон минь чи дэлхийг чимнэ... чиний туяанд ертөнц тэр чигтээ өнгөлөн гэрэлтэж , чиний хайранд хорвоо уясан хөрвөөнө...Чи юутай уянгалаг юм бэ...цагаахан, ягаахан , цэнхэрхэн өнгүүд чинь ямар нүд сэргээм, сэтгэл хөглөм гээч..Борооны зөөлөн шиврээнд чи улам гэрэлтэнэ, үүлний цайран онгойх цоорхойд чи дуулан бүжиглэнэТэнгэрийн шувуудыг дагаж намиран дэвнэ, тэнгисийн эргэ дээр элс цоолж ургахыг хүснэ, тэвчээр чинь чамайг улам яруу тансаг болгоно бүсгүй минь, цэцэгхэн минь...Сул асгарах гэзэг чинь нарны туяанд солонгорон, суман цагаан хүзүү чинь шүүдрийн гэрэлд талимааран,сартай шөнө одод бөхийж ширтэнэ, нартай өдөр салхи эргэлдэн хоргодоно цэцэгхэн чамайг минь.... Чи минь сарнай шүү дээ...хайрлан услаж тордмоор, хамгаалан хадаглаж биширмээр чи минь хонгорзул, цахирмаа, вансэмбэрүү.....аяа юутай тансаг вэ...Чи минь цэцэгхэн шүү дээ.........................Х.ДУЛАМСҮРЭН...............

Бүсгүй минь чи цэцэг шүү дээ, хайрлаад ургуулмаар ургуулчихаад удаан ширтэж зогсмоор бүсгүй минь чи цэцэг шүү дээ…

Уруул чинь дэлбээ, хөмсөг чинь навч, хамар чинь үр жимс ханатлаа чамаар гэрээ чимж, өөрийгөө гоёж гангармаар бүсгүй минь чи цэцэг шүү дээ…

Аяа цэцэгхэн юутай тансаг билээ, эрхэмсэг зөөлхөн, имэрч илбэм булбарай, үнэр нь тансаг ялдам, үзэсгэлэн гоо шүү дээ цэцэгхэн

Навчсаа гайхуулж нар даган ургана, ургахаараа улам нүд баясган сэтгэл хөглөм яруу хээнцэрхэн

Цэцэгхэн, бүсгүй хонгорхон минь чи дэлхийг чимнэ… чиний туяанд ертөнц тэр чигтээ өнгөлөн гэрэлтэж , чиний хайранд хорвоо уясан хөрвөөнө…

Чи юутай уянгалаг юм бэ…цагаахан, ягаахан , цэнхэрхэн өнгүүд чинь ямар нүд сэргээм, сэтгэл хөглөм гээч..

Борооны зөөлөн шиврээнд чи улам гэрэлтэнэ, үүлний цайран онгойх цоорхойд чи дуулан бүжиглэнэ
Тэнгэрийн шувуудыг дагаж намиран дэвнэ, тэнгисийн эргэ дээр элс цоолж ургахыг хүснэ, тэвчээр чинь чамайг улам яруу тансаг болгоно бүсгүй минь, цэцэгхэн минь…

Сул асгарах гэзэг чинь нарны туяанд солонгорон, суман цагаан хүзүү чинь шүүдрийн гэрэлд талимааран,сартай шөнө одод бөхийж ширтэнэ, нартай өдөр салхи эргэлдэн хоргодоно цэцэгхэн чамайг минь….

Чи минь сарнай шүү дээ…хайрлан услаж тордмоор, хамгаалан хадаглаж биширмээр чи минь хонгорзул, цахирмаа, вансэмбэрүү…..аяа юутай тансаг вэ…

Чи минь цэцэгхэн шүү дээ….

…………………Х.ДУЛАМСҮРЭН……………


URL:

Сэтгэгдэл бичих