Цаг агаарын урьдчилсан мэдээ

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэн зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын саваар 4-9 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

Нийслэлд үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 8-10 хэм дулаан байна.

19-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун зүгийн баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 19,20-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр сэрүүхэн байх боловч 20-ноос нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм өдөртөө 16-21 хэм дулаан байна.


URL:

Сэтгэгдэл бичих