Согтууруулах ундаа хэтрүүлэхгүй байхыг анхааруулав

6206195373d9fab6bigЦагдаагийн байгууллагад осгож, хөлдөж амь насаа алдах тохиолдлууд өдөр алгасалгүй бүртгэгдсээр байгааг Нийслэлийн Цагдаагийн газраас мэдэгдлээ.

Дийлэнх нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирч байгааг мэргэжилтүүд онцлов. Тиймээс баяр ёслолын өдрүүдэд энэ төрлийн дуудлага ихэсдэг тул иргэдийг тэмдэглэлт үйл явдал, шинэ жилээр архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх, гудамж, талбайд согтож унасан нэгний талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад түргэн шуурхай мэдэгдэхийг анхааруулав. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж гудамж талбайд согтож унаснаас гар хөл нь хөлдөж тайруулсан, амь насаараа хохирох тохиолдол ихэсч, насны хувьд залуужиж буйг  эмч мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна.

Б.Заяа МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих