Уламжлал болсон “утаа” унац ихтэй бизнес

Утааны улирал нь уламжлал болчихсон Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд дээгүүр толгойлдог. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан саяхны судалгаанд Монгол улсын нийслэл маань агаарын бохирдол ихтэй хотуудын хоёрдугаарт бичигдсэн гэнэ.

Урд хөрштэйгээ өнгөлсөөр утаагаараа Улаанбаатар ийнхүү аман хүзүүджээ. Хүйтний улиралд улсын маань нийслэл дайны голомт шиг дүр зурагтай олон ч өвлийг барж байна.  Сүүлдээ утааг арилгах биш улам угаартуулах нь төрд суудалтай мэдэлтнүүдийн “түрийвч”-нд ашигтай болж хувирсан.

Уг нь хотын утааг багасгах ажлыг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос Засгийн газрын бүтцэд шилжүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажиллаж байсан Үндэсний хорооноос агаарын бохирдолтой тэмцэх ажлыг удирдаж, зарим яам болон Нийслэлийн захиргаанаас утааг багасгах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн.

Хөтөлбөрийн хүрээнд гэж ирээд л баахан зуух яндан, түлш түлээний бизнес эрхэлсэн. Гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан зуух хөнгөлөлттэй үнээр худалдах, “Агаарын чанарыг сайжруулах бүс” байгуулах, шахмал түлш үйлдвэрлэх гээд их олон юм амжуулсан дүртэй ажлын цаас, урт тайлан харуулах боловч угаартсан Улаанбаатар өглөө бүхэнд нэг л янзаараа л дүнсийсээр… “Ажлын хэсгийн ажиллаж байгаа” гэсэн жижүүрийн гэсэн ганц хариулттай. Утаа ч  улиралаа элээж уламжлал болохоороо эргээд ирнэ.

А.Азтай

Эх сурвалж: www.fact.mn

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих