Биткойныг валютад тооцохгүй гэж Хятадын засгийн газар шийдлээ
5-ны өдөр Хятадын Ардын банк албан сайтдаа холбогдох таван байгууллагын мэдэгдлийг нийтэлж, цахим төлбөр тооцоонд хэрэглэдэг зоос буюу биткойн валюттай адил хууль ёсны төлбөрийн хэрэгсэл биш. Валютын хувиар зах зээлийн гүйлгээнд орж чадахгүй, тэгж ч болохгүй гэжээ.
Өнөөгийн нөхцөлд банк санхүү болон тооцооны байгууллагууд бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг биткойноор тооцон ханш тогтоож, арилжаалж болохгүй бөгөөд биткойныг наймаалахгүй, биткойноор даатгал хийж болохгүй. Шууд буюу дам байдлаар биткойнтай холбогдсон үйлчилгээ явуулж болохгүй гэж Хятадын Ардын банк зэргийн таван байгууллагын гаргасан баримт бичигт шаарджээ.
Арваад хоногийн өмнө биткойны ханш огцом өсч дэлхий дахины анхаарлыг татсан юм. Биткойн солилцооны дотоодын маш олон сервер гадаадад байгаа учраас мөнгөө авч дутаавал биткойнтай хүмүүс энэ хөрөнгөө хайх газар олдохгүй болно гэж шинжээчид үзэж байна. \Сарантуяа орчуулав.\
URL: