Элбэгээгийн онигоо
Элбэгээ 1 дvгээр ангийн хvvхдvvдтэй уулзаад:
-Ах нь та нар шиг жаахан байхдаа…
-Одоо ч жаахан л юм байна ш дээ.
***
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгогчидтойгоо уулзалт хийж явав. Нэгэн жаал хүү түүнд дуу дуулж өгсний дараа ийм яриа болж өнгөрчээ.
- Би ийм л хүүхдүүдийн ирээдүйн төлөө шударга ёсыг тогтооно… Миний дүү том болоод Монгол улсын Ерөнхийлөгч болоорой !!!
- Баярлалаа ах аа, та ч гэсэн …
***
“Өдрийн Сонин”-ий сурвалжлагч Элбэгдоржийн сонгогчидтой хийж буй уулзалтыг сурвалжлаад ирэв. Сонины эрхлэгч нь сурвалжлагчаасаа асууж байна:
-За Элбэгээгийн маань уулзалтаар шинэ сонин сайхан юу яригдав, юу хэлэгдэв?
Сурвалжлагч:
-Юу ч яригдсангүй ээ…
Эрхлэгч:
-Сайн байна. Нэн даруй тэргүүн нүүрний материал бэлдээдэх. Гэхдээ дор хаяж 5 хуудас байх ёстой шүү!
***
Элбэгдорж Америк руу цагаачилахаар шийджээ. Сурвалжлагч:
-Та яагаад Монголдоо үлдэхийг хүсэхгүй байгаа юм бэ?
гэж асуухад Элбэгээ:
-Би ч Монголынхоо төлөө амиа өгөхөд бэлэн л дээ, харин Америкийн төлөө бол үгүй. Тиймээс Америкт арай аюул багатай юм даа
гэжээ.
***
Бас нэг онигоо:
Элбэгдорж Барак Обаматай уулзахаар ширээ лүү нь дөхөж явна гэнэ. Обама ширээндээ суугаад цааш харан юм бичиж байв. Элбэгээг ойртож очиход Обама бичиж байсан юмаа түр болиод сандлаа эргүүлэн босч гараа сунган:
-Хэлло хэлло Монголоос ирсэн үнэнч анд минь. Тавтай морил. Танай монголчууд дэлхийн талыг эзэлж байсан зориг зүрхтэй, хүч тэнхээтэй, сүр бараатай хүмүүс…
гэснээ Элбэгээг хараад түгдэрч:
-ээ… гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм билээ
хэмээжээ.
***
-Ээ,42,6 сая чингисүүд ээ…
-Элбэгээ дарга аа, 2,6 сая биш үү.
-Малтайгаа нийлээд л дээ
***
Элбэгдорж СБ-ын талбай дээр нэг хүнийг толгойд нь буу тулгаж байгаад буудаад алчихаж гэнэ. Тэгээд яахав шүүх цагдаа гээд л юм болж. Шүүх хурал хийж байна гэнэ. Тангарагтны шүүхээр оруулах болж гэнэ. Төлөөлөгчдийг нь АН, ИЗН, МНН гэсэн байгууллагуудын гишүүдээр бүрдүүлж гэнэ. Тэгээд тангарагтны шүүхээс шийдвэр гаргаж л дээ. Тэгсэн чинь “Элбэгдорж ямар ч буруугүй. Хохирогч өөрөө Элбэгдоржийн барьсан буунд толгойгоо тулгаж байгаад, өөрөө гохыг нь даруулж өөрөө үхсэн байна.” гэсэн шийдвэр гаргажээ.
***
URL: