Найман төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байхыг сэрэмжлүүлэв

8245719a8407e605456b787c9ef80500_LМХЕГ-аас зохион байгуулсан “Ард түмэн Та-Хаан” форумын үеэр иргэдээс ирүүлсэн санал, асуулгыг үндэслэн  Дорнод аймаг дахь хилийн боомтоор оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүнд шалгалт хийв.

Шалгалтаар хүнсний аюулгүй байдлын  шаардлагад нийцээгүй, шошгийн зөрчилтэй, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй  зайдас, цэлцэгнүүр чихэр, лаазалсан самар, төрөл бүрийн хэлбэр бүхий хуванцар савтай ундаа, аягатай шоколад зэрэг 8 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн илрүүлж, 1691 ширхэг буюу 139 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгажээ.
Мөн ЕБС-ын сурагчдад БНХАУ-аас орж ирсэн дээрх бүтээгдэхүүнийг үзүүлж худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлэв. Түүнчлэн Дорнод аймгийн иргэдээс ирсэн санал гомдлыг үндэслэн, МХГ-аас “Дорнод Худалдаа” захын гадна ил задгай худалдаалж буй жимс жимсгэнийг дээжийг шалгуулахаар  МХЕГ-ын төв лабораторид шинжлүүлэхээр явуулжээ.

Б.Гантуяа


URL:

Сэтгэгдэл бичих