Оюутнуудад 3 сарын тэтгэлгийг бөөндөж олгох нь
Өнөөдрөөс эхлэн 70200 буюу оюутны тэтгэлэг болох 9 сараас хойшхи дөрвөн сарын мөнгө 280800 төгрөгийг олгож эхэлнэ.
Энэ жилийн хувьд 98 их, дээд сургуулийн 145 мянган оюутанд энэхүү тэтгэлгийг олгохоор төлөвлөөд байна.
Өнгөрөгч сард Төсвийн байнгын хороо “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах” хуулийн төслийг хэлэлцэхдээ өдрийн ангид суралцаж байгаа суралцагчдын сурлагын амжилтыг нь харгалзан үндэсний тэтгэлэг олгохоор болжээ.
Ж.Болор
МОНЦАМЭ
URL: